Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Глобальчлалын үеийн Монгол Улсын боловсролын хөгжлийн онол, аргазүйн үндсэн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2366
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : глобалчлал, сурах хэрэгцээ, шинэ хэлбэр

Аннотаци

Энэ ажил оршил, таван бүлэг дүгнэлт, ном зүй, хавсралт бүхий 294 хуудсаас бүрдэж байна.Диссертацийн оршил хэсэг нь судалгаа хийх болсон үндэслэл болон судалгааны аргазүйг агуулж болно. Нэгдүгээр бүлэгт ХХ зууны төгсгөл, ХХIзууны эхэн үеийн хүн төрөлхтний хөгжилд гарсан глобаль хандлагын мөн чанар, түүний цаашдын ирээдүй, тэдгээрийн онолын үндсийг тайлбарлав. Хоёрдугаар бүлэгт глобальчлалын асуудплаар олон улсын хэмжээнд хийгдэж байгаа судалгааны тоймыг гаргаж, түүний завсрын зарим үр дүнг харууллаа. Гуравдугаар бүлэгт шинэ зууны эхэн үеийн боловсролын хөгжилд гарч байгаа глобаль шинжтэй өөрчлөлтүүд, түүний дотроос сургалтын зохион байгуулалтын хэлбэрт гарч байгаа өөрчлөлт, сурах хэрэгцээг хангах шинэ тогтолцоонууд болон боловсролын судалгаанд гарч байгаа шинэчлэлийг авч үзэв.Эдгээр бүлгүүдийн агуулга нь олон улсын болон Монгол Улсын боловсролын харьцуулсан судалгааны материалаас бүрдэж байгаа юм. Дөрөвдүгээр бүлэг нь олон улсын боловсролын хөгжлийн ирээдүй, түүний шинэ хэлбэрүүдийн талаарх материалыг агуулж байгаа болно. Тавдугаар бүлэг нь бүхэлдээ Монгол Улсын боловсролын тогтолцоог цаашид өөрчлөн шинэчлэх талаар өөрийн боловсруулсан загварыг тайлбарлахад чиглэв. Диссертацийн эцэст дүгнэлт оруулсан.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 50

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 259
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД