Монгол үндэсний сурын харвааны онол, аргазүйн үндсийг халх сурын харвааны жишээн дээр боловсруулан эн чиглэлээр цаашид явуулах судалгааны эх суурийг тавихад оршино. Монгол үндэсний сурын харваа болон байт харвааны холбогдолтой ном зохиол, хэвлэлийн материалтай танилцаж судалгааны сэдэвт шууд холбогдох мэдээллийг цуглуулж үнэлгээ, дүгнэлт өгөх, сумны хөдөлгөөний кинематик, динамикийн үндсийг боловсруулан хөдөлгөөний зүй тогтлыг илрүүлэн үндсэн тэгшитгэлүүдийг гаргах, харваачдын сум харвах үйл ажиллагаанд задлан шинжилгээ хийж харвааны техникийн үндсэн элементүүдийг тодруулан гаргах, харваачдын түгээмэл гаргадаг алдаануудад анализ хийж тэдгээрийн шалтгааныг илрүүлж, засах гол гол арга замыг тодорхойлох, монгол үндэсний сурын харваагаар явуулах сургалт, дасгалжуулалтын тогтолцоог тодорхойлох, монгол үндэсний сурын харваагаар цаашид явуулах судалгаа, шинжилгээний ажлын үндсэн чиглэлийг тодорхойлог эдгээр байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0