Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгалийн дээж дэх бага агуулгатай цагаан алт, алтыг полимерт хелат шингээгчээр баяжуулан тодорхойлох судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3561
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : зэсийн хүдэр, зэсийн баяжмал, зэсийн хаягдал, серпентинит, функциональ аналитик бүлэг, полистирол-азо-тиазандитион-2, 4

Аннотаци

Цагаан алт нь XXI зууны дэлхийн стратегийн гол түүхий эд бөгөөд хэрэглээний бүхий л салбарт хамгийн үнэтэй ховор металлын нэг юм. Сүүлийн үеийн дэвшилтэт техник, нано технологийн гол материалд цагаан алт ба түүний бүлгийн элементүүд (Pt, Rh, Pd, Ir, Os) мөн газрын ховор металлууд ордог бөгөөд тэдгээрийг олборлох асуудал хүндрэлтэй байдаг.
Манайд цагаан алтны илэрц газрууд нэлээд байдаг. Гадаадад гаргаж буй экспортын бүтээгдэхүүнүүдэд, өндөр үнэтэй металлууд (алт, цагаан алт, рени, инди, уран, газрын ховор гэж нэрлэдэг 17 металл зэрэг) үнэгүй гарсаар олон арван жил боллоо. Энэ асуудлыг шийдэхэд аналитик судалгааны багажит шинжилгээний арга зүй, техник технологийг боловсронгуй болгох нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой юм.
Манай орны зэс молибдений хүдэр, хаягдал, баяжмал дахь бага агуулгатай, сарнимал байдалтай цагаан алт (Pt), алт (Au)-ыг тодорхойлох хялбар арга боловсруулах нь баяжмал дахь тэдгээрийн агуулгыг илрүүлэх, ялган авч ашиглах, баяжмалын үнийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд химич, судлаачид байгалийн төрөл бүрийн түүхий эдүүдэд, сарнимал хэлбэрээр агуулагддаг үнэт, ховор металлуудыг илрүүлэх олборлох зорилгоор, эдгээр металлын ионтой хелат комплекс нэгдэл үүсгэж, ялган авах өндөр нарийвчлалтай тодорхойлох полимерт хелат шингээгчийг, металл тус бүрийн онцлогт тохируулан нийлэгжүүлж, түүгээр үнэт ховор металлыг баяжуулах боломжтой арга зүйн судалгааны ажлууд хийгдэж аналитик судалгааны шинэ чиглэл болон хөгжиж байна. Энэхүү, полимерт хелат шингээгчүүдийг сонгон нийлэгжүүлж, маш бага агуулгатай металлуудын химийн баяжуулалтанд хэрэглэх болсноор, орчин үеийн багажит шинжилгээний (атом шингээлтийн, индукц-плазмын спектрометрийн, хроматографийн зэрэг) аргын нарийвчлал олон дахин дээшилж, шинжилгээний арга болон хаягдалгүй технологи бүтээх арга зүй боловсруулахад онолын чухал суурь болох юм.
Орчин үед полимерт хелат шингээгчийг ашиглан уусмалын орчноос металл ионыг шингээн баяжуулж, бага агуулгатай (ppb) бичил, ховор элементүүдийг хелат нэгдэл хэлбэрээр ялгах, энгийн хялбар, хурдавчилсан өндөр нарийвчлалтай аргууд гарсаар байна.
Полимерт хелат шингээгчийн аналитик судалгаанд зориулж, тодорхой элементийг сонгон шингээх, урвалжид хэд хэдэн функциональ аналитик бүлэг (ФАБ)-ийг саад бологч элементтэй холбогдоход зориулж, сонгон суулгах зэрэг аналитик чанарын судалгаа ч үргэлжлэн хийгдэж байна.
Эрдэс чулуулаг, хүдрийн биетэд болон үйлдвэрийн хаягдал дахь бага агуулгатай үнэт, ховор, сарнимал элементүүдийг баяжуулж, иж бүрэн олборлох, ашиглах асуудал нь уул уурхайн ашиглалт хүчтэй хөгжиж байгаа Монгол орны хувьд нэн тулгамдсан асуудал болж байгаагийн зэрэгцээ, байгаль, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэгт зайлшгүй холбогдох, ач холбогдолтой ажил юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 627
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :