Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3491
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, насжилтын хүснэгт, тэтгэврийн нэмэгдэл, даатгуулагч, актуарч, дундаж цалин, хуваарилалтын арга

Аннотаци

“Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал” нэг сэдэвт энэхүү эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь 3 бүлэг, 9 дэд бүлэг, дүгнэлт, зөвлөмжөөс бүрдсэн. Судалгааны ажлын зорилго нь нийгмийн даатгалын онол, арга зүйн үндэслэлийг судалж, өөрийн орны нийгмийн даатгалын тогтолцоо, сангийн удирдлагыг олон улсын нийгмийн даатгалын хөгжлийн чиг хандлагатай харьцуулан авч үзэж, сангийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, боловсронгуй болгох арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй, практик туршлагад тулгуурлан боловсруулж, хэрэглээ болгоход чиглэгдсэн. Судалгааны ажлын “Нийгмийн даатгалын онол, арга зүй” гэсэн нэгдүгээр бүлэгт нийгмийн даатгалын онолын үзэл баримтлалууд, дэлхийн улс орнуудын нийгмийн даатгалын тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын нийгмийн даатгалын хөгжил,түүний үе шатуудыг авч үзсэн. Харин “Монгол Улсын нийгмийн даатгалын хөгжлийн өнөөгийн байдалд хийсэн судалгаа, дүгнэлт” гэсэн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн орчны хэрэгжилтэд судалгаа хийж, нийгмийн даатгалын харилцааг зохицуулж буй хуулиудын хоорондын уялдаа холбоо, зөрчил, давхардал, хийдлийг судалсан. Мөн энэ бүлэгт нийгмийн даатгалын сангуудын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг авч үзэж, нийгмийн даатгалын тулгамдсан асуудлыг тодорхойлсон. Судалгааны ажлын “Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зарим арга зам” гэсэн гуравдугаар бүлэгт нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, хэтийн тооцоололд актуар тооцооны аргыг хэрэглэх арга зүйг авч үзсэн болно. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг оновчтой тогтоох саналыг дэвшүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 253
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :