Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хурганы бор өөхөн эдийн бүтэц,үйл ажиллагааны онцлог



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3285
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Термогенин, ucp1, нэг мөхлөгт өөхний эс, олон мөхлөгт өөхний эс, ханасан тосны хүчил, ханаагүй тосны хүчил, дулаан үүсэлт

Аннотаци

Монгол нялх хурганы биеийн хоёр талд хүзүүний уг, цээжний урд хэсэг, цээжний өнгөц ба гүн булчингийн доор, бугалга толгойн артериас эх авсан томоохон судсууд орчим бор өөхний хамгийн их хуримтлал байх бөгөөд гадаад байдлын хувьд цагаан өөхөн эдээс эрс ялгагдахуйц боровтор өнгөтэй, хэлтэнцэрт бүтэцтэй ба орчныхоо булчингийн эдэд нягт биш наалдаж, ихэвчлэн цусны судас даган байрлажээ. Mөн үүнээс гадна дэлэн, хуухнаг орчим, хэвлийн хөндийд бөөрний орчим, цээжний хөндийд үнхэлцэг орчим, гол судас дагуу бор өнгөтэй өөхөн эдийн хуримтлал агуулагдана.
Монгол хурганы бор өөхөн эд нь бичил бүтэц зүйн хувьд холбогч эд, холбогч эд-булчингийн эдэн таславчаар олон хэлтэрүүдэд хуваагдаж, эсийн сийвэндээ олон тооны өөхөн дуслууд буйг илэрхийлэх жижиг хоосовчууд агуулсан /multilocular/ өөхний эсүүдээс тогтох ба цусны судсаар нэн баялаг ажээ. Харин долоо хоногийн бойжилттой хурганы бор өөхний эсийн сийвэн дэх өөхөн дуслууд томорч эсүүд ерөнхийдөө unilocular хэв шинжийг олсон байв. Уг өөхөн эдэд хонины UCP1 уургийн өвөрмөц эсрэг ийлдэс /rabbit anti-serum againstUCP1/ ашиглан иммуногистохимийн шинжилгээ хийхэд UCP1 уургийн антиген илэрсэн бөгөөд полемиразын гинжин урвалаар хурганы геномд UCP1 өвөрмөц уургийг кодлогч 350 орчим bp урттай ДНХ–ийн хэсэг илэрч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 290
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :