Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сүүний салбарын менежментийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3325
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Хосмог загвар, сүүний эрэлт, сүүний нийлүүлэлт, ahp загвар

Аннотаци

Диссертацийн ажлын нэгдүгээр бүлэгт, менежментийн эдийн засгийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох шийдвэр гаргалтыг хөдөө аж ахуйн салбарын онцлогтой уялдуулан тодорхойлж бичсэн. Энэ бүлгийг бодлогын шинжилгээний судлах зүйл, хамрах хүрээ, үйл явц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн загварууд, хөдөө аж ахуйн салбарын бодлого, түүний онцлог, онолын үндэслэлүүд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлтийн шинжилгээ, зардлын шинжилгээ, ашгийн шинжилгээний онол, арга зүйн талаарх асуудлуудыг хөдөө аж ахуйн болон микро эдийн засгийн онолчдын үзэл баримтлал, арга зүйд тулгуурлан бичсэн юм.
Хоёрдугаар бүлэгт, Монгол улсын сүү үйлдвэрлэлийн нөөцийг таван хошуу мал болон аймаг тус бүрээр тооцож гаргасны зэрэгцээ сүүний нийлүүлэлтийг малчид, сүүний фермерүүдийн түвшинд судалсан. Сүүний эрэлтийг хүн амын хэрэгцээ талаас нь, мөн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, бэлтгэн нийлүүлсэн сүүний хэмжээ, үнийн талаас нь тооцож судалсан ажил гүйцэтгэсэн. Сүүний салбар дахь менежментийн эдийн засгийн шинжилгээг хийхдээ сүү боловсруулах үйлдвэрүүдийн хувьд математик загварчлалын бодлого бодох журмаар тодорхойлсон юм. Үүний зэрэгцээ бодлого боловсруулах түвшинд ажиллаж буй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын саналыг нэгтгэн дүгнэх замаар аналитик шаталсан шинжилгээг гүйцэтгэсэн болно.
Гуравдугаар бүлэгт, сүүний салбарт менежерүүдийн хэрэгжүүлсэн бодлого, түүний хүрсэн үр дүн, сүүний салбарын тулгамдаж буй асуудлуудыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 234
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :