Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чингис хааны билиг сургаалын утга тайлал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3087
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : сургаал, гэрээслэл, ном судар, алтан ураг, өтгөс өвгөд, оюун ухаан, төр ёс, арга ухаан,

Аннотаци

Монголчууд бид оюуны асар их өв соёлтой ард түмэн билээ. Үүнийг нотлох нэгэн дурсгал бол Их эзэн Чингис хааны билиг сургаал юм. Чингис хаан хөвгүүд, дүү нар, охид гүнж, шадар түшмэд нөхдөдөө айлдсан сургаалыг олон зууны туршид судар шастирт тэмдэглэж, ардын аман билгээр уламжилж ард түмний оюун ухаанд шингээж ирсэн билээ. “Чингис хааны билиг сургаал”-ыг тусгайлан тэмдэглэсэн ном судрыг “алтан ураг”-ийнхан ёс төртэйгээр нандигнан хадгалж, хүндэтгэлтэйгээр үе дамжин уншиж, амьдрал ахуйн явдал мөрдөө баримтлах гол чиг баримжаа болгодог байсан бололтой. Түүгээр барахгүй “Билиг сургаал” нь Чингис хааны алдар суутай холбогдон уран зохиолын болон сургаалын зохиолын өвөрмөц нэгэн төрөл зүйл “Уран зохиолын доторх уран зохиол”, язгууртны уран зохиолын нэгэн зүйл юм. “Билиг сургаал”-ыг хичээнгүйлэн сонсож, учир утгыг нь ухааран ойлгож, чандлан баримталдаг хүн л улс үндэстний удирдагч болж, өтгөс өвгөдийн соён сургасан гүн утгат үгсийг бишрэн дагаж, эрдэмт хүмүүнийг эрхэмлэн дээдлэж, төрийг оюуны хүч, уран арга ухаанаар засан тохинуулахын чухлыг эрхэмлэдэг байсан төдийгүй их хаан ор залгамжлахад гол шалгуур болгон төр ёсны үйл хэрэгт маш чухал үүрэгтэй байсныг гэрчилнэ. Үнэхээр Чингис хааны билиг сургаалыг төр ёсны бодлого болгон хэрэглэж байсан Өгэдэй, Хубилай хааны үед Монголын төр хамгийн хүчирхэг байсан билээ. Чингис хааны билиг сургаал нь төрийг жолоодох арга ухааныг хадгалсан төр ёсны сургаал, гэрээслэл төдийгүй “төрийн алтан хайрцаг”-ны бодлого байжээ



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 611
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :