Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны нөхцөлд цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технологийг боловсруулах арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3088
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Дарь үйлдвэрлэх технологи, утаагүй дарь үйлдвэрлэх технологи, үйлдвэрийн төсөл боловсруулах арга,

Аннотаци

Удиртгал: Батлан хамгаалах бодлого үндэсний аюулгүй байдлын бодлогын бүрэлдэхүүн хэсэг, улс орноо гадны зэвсэгт халдлагаас хамгаалах төрийн бодлого бөгөөд эцсийн үр дүн нь улс орны батлан хамгаалах чадавхаар тодорхойлогдоно. Монгол Улсын хөгжлийн цогц бодлогын дунд хугацааны тэргүүлэх чиглэлд аж үйлдвэржүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, орчин үеийн шинэчлэл – инноваци, бүтээлч санааг хөгжүүлэх чиглэлийг тусгасан.
Монгол Улсын үндсэн хуулийн зорилт, батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хөгжлийн цогц бодлогын зорилт, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор бий болгож, түүний бүтцэд цэргийн зориулалттай дарь, тэсрэх бодисыг үйлдвэрлэх үйлдвэр байгуулан, стратегийн бүтээгдэхүүнээр гадаад орноос хараат байдлыг арилгахад судалгааны ажлын үндэслэл оршиж байна.
Сэдвийн судлагдсан байдал: Зэвсэглэл, техникийн найдвартай ажиллагааны үзүүлэлтийг тодорхойлох талаар шинжлэх ухааны доктор Ш.Бямбаа, Б.Эрдэнэбат, доктор А.Түвшинтөгс, Д.Батболд, Т.Намсрай, Ц.Пүрэв нар Зэвсэгт хүчинд нэн их ач холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил хийж, тооцооны математик загварчлал, арга зүйг боловсруулсан.
А.Хүү – Ухна “Монгол орны нөхцөлд галт хэрэглэлийн удаан хадгалагдах чанарыг үнэлэх нь” сэдвээр судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгч, санал дэвшүүлсэн байна.
Судалгааны ажлын зорилго: Монгол оронд цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технологийг боловсруулах арга зам, шийдвэрлэх боломжийг судалж, үйлдвэрийн төсөл, техник, эдийн засгийн болон үр ашгийн тооцоо боловсруулах
Судалгааны ажлын зорилт:
• Монгол орны нөхцөлд цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технолог боловсруулах;
• Монгол орны эрдэс баялаг, түүхий эдийн судалгаа хийж, дарины үйлдвэрлэлд ашиглах бололцоог судлах;
• Боловсруулсан технологийн дагуу үйлдвэр байгуулах техник эдийн засгийн тооцоо хийх;
• Судалгааны эхэнд дэвшүүлсэн таамаглал:
• Монгол орны химийн эрдэс бодис, хаягдал түүхий эдийг дарины үйлдвэрт ашиглах бололцоо байгаа хэмээн үзсэн;
• Байлдааны зориулалттай цэргийн дарь үйлдвэрлэх үндэсний технологийг боловсруулж болно хэмээн үзсэн;
• Цэргийн зориулалттай дарийг дотооддоо үйлдвэрлэснээрээ цэрэг – стратегийн бүтээгдэхүүнээр гадаад орноос бүрэн хамааралтай байдлаас гарч болно гэж үзсэнд тус тус оршино;
• Хамгаалахаар дэвшүүлсэн асуудал:
• Дарины шинж чанарт хийсэн харьцуулсан судалгааны үр дүн;
• Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технологийн сонголт;
• Цэргийн зориулалттай хар дарь болон утаагүй дарины үйлдвэр байгуулах төслийн судалгааны үр дүн;



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 243
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :