Монгол орны байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан саалийн үнээ үргүйдэж, сувайрсанаас мачид, фермерүүдэд эдийн засгийн ихээхэн хохирол учирдаг. Тиймээс саалийн үнээний үргүйдэл, сувайралтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай биологийн өндөр идэвхтэй бэлдмэлийн технологи боловсруулж зах зээлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагтай байна. Бид энэ шаардлагын хүрээнд амьтны гаралтай экологийн цэвэр түүхий эд болох үнээний эхэсийг ашиглан үргүйдэл, сувайралтаас сэргийлэх бэлдмэлийн технологи боловсруулж бэлдмэл гарган авч түүний амин хүчлийн хэмжээг тоотоохын зэрэгцээ эм зүйн туршилтыг хийж гүйцэтгэсэн. Үнээний эхэс ашиглан гарган авсан бэлдмэлд 17 амин хүчил тодорхойлогдсоноос 9 үл орлогдох амин хүчил байв. Бэлдмэлийн чанарын үзүүлэлтүүдийг шалгахад ариун чанартай, хорон чанаргүй, идэвхт бодисын хэмжээ 2%-иас багагүй байсны дээр цочмог хорон чанар нь эмчилгээний тунг 20 дахин ихэсгэсэн тун байгаагаас үзвэл хорон чанар багатай ангилалд хамаарч байна. Эхэсийн бэлдмэлийн дархлаанд үзүүлэх нөлөөг in vivo, in vitro нөхцөлд дархлаа хэвийн болон дархлаа дарангуйлсан үед дэлүүний эсийн үйл ажиллагаатай холбон судлахад дархлаа дэмжих үйлдэлтэй мөн дархлааны эсийн хуваагдлыг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдлоо. Бэлдмэлийн үрэвсэлд үзүүлэх нөлөөг дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр өдөөсөн элэгний цочмог эмгэгийн үед судалж эсийн задрал, үхжилийг биохими, гистологийн орчин үеийн шинжилгээний аргаар шалгахад антиоксидант идэвх үзүүлэх замаар үрэвслийг бууруулж байгаа нь тогтоодсон. Үйлдвэрлэлд дээр саалийн үнээнд туршсан дүнгээр эхэсийн бэлдмэл хэрэглэсний дараа саалийн үнээний альбумин, глобулины итгэлцүүр
21.3%-иар нэмэгдэж задрагийн баланс тэнцвэржиж бэлдмэл саалийн үнээний уургийн солилцоонд эерэгээр нөлөөлж байсан. Эхэсийн бэлдмэл нь мал аж ахуйд эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг үргүйдэл, сувайралтаас сэргийлэх 100%-ийн идэвхтэй бөгөөд үнээний хээл авалтын хугацааг 1-3 сараар богиносгож байгаа нь тогтоогдсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0