Олон Улсын Чихрийн шижингийн Холбооноос гаргасан мэдээгээр одоо дэлхий дээр 382 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн бөгөөд 2035 онд 592 сая хүн буюу насанд хүрэгчдийн 8,3% нь ЧШ-ээр өвдөх хандлагатай байна. Энэ өвчин нь хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд тэр дундаа хөгжиж буй орнуудад илүү хурдацтай нэмэгдэж байна. Чихрийн шижингийн хүндрэлүүд нь нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж зүрх судасны хүндрэл, хараа алдалт, бөөрний архаг дутагдал, доод мөч тайруулах шалтгаанд тэргүүлэх байрыг эзэлдэг. Манай орны хувьд үндэсний хэмжээнд хийгдсэн анхны судалгаагаар 1999 онд ЧШ-гийн тархалт
3.1% байсан ба Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судалсан судалгаагаар 2009 онд ЧШ-гийн тархалт
6.5% болж өссөн байна. Манай оронд чихрийн шижин хэв шинж 2-ын эрсдэлт хүчин зүйлс, архаг хүндрэлүүдийн тархалтаар цөөнгүй судалгаа хийгдсэн боловч хөдөө орон нутагт чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн онцлог, хүндрэлд нөлөөлөх байдал, том, жижиг судасны эмгэгийг ЧШ-гийн хяналтын байдал, өвчилсөн хугацаатай харьцуулан судалсан судалгаа байхгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0