Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Буудайн (triticum aestivum l.) Сортуудын ган, давсжилт тэсвэрийн зарим генийн судалгаа, селекцид ашиглах боломж”



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3215
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : (Triticum aestivum L.), ган тэсвэр, давсжилт тэсвэр, SOS1-6, P5CS1, CIPK3, WRKY1, WRKY10

Аннотаци

Монгол хэл дээр: Буудайн ган, давсжилтанд тэсвэрийг тодорхойлогч SOS1, SOS2, SOS3, SOS4, SOS5, SOS6, P5CS1, CIPK3, WRKY1, WRKY10 генийн экспрессийн түвшинг Монгол оронд нутагшсан буудайн Дархан-34, Дархан-74, Дархан-131, Дархан-141, Дархан-144, Халхгол-1 сортуудад судлах нь судалгааны ажлын гол судлагдахуун байсан.
Судалгааны хүрээнд буудайн загвар ургамал Brachypodium distachyon-д ген шилжүүлэн суулгахад тохиромжтой векторыг сонгох, Brachypodium distachyon-ийн лигниний агууламж болон ургамлын ургалтанд гамма туяаны нөлөөллийг тогтоох, WRKY1 генийг Brachypodium distachyon-аас ялган авч Agrobacterium tumefaciens-ийн тусламжтайгаар түүний инбрид удамд шилжүүлэн суулгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.
Монгол оронд тариалагдаж буй буудайн зарим сортуудын ган, давсжилт тэсвэрлэх чадавхийг тогтоох, тэсвэрийг тодорхойлогч генетик үндэслэлийг тодорхойлох, сорт бүтээх селекцийн ажилд ашиглах боломжийг илрүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.
Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно. Үүнд:
1.Буудайн ган, давсжилтанд тэсвэртэй генийг илрүүлэх,

2.Сортуудын ган тэсвэрлэх чадварыг in vivo нөхцөлд морфологи, физиологийн зарим үзүүлэлтээр тодорхойлох,

3.Ган тэсвэрийг тодорхойлогч генийн экспрессийг тогтоох,

4.Сортуудын давсжилт тэсвэрлэх чадварыг in vivo нөхцөлд морфологи, физиологийн зарим үзүүлэлтээр тодорхойлох,

5.Давсжилт тэсвэрийг тодорхойлогч генүүдийн экспрессийг тогтоох,

6.Давсжилт тэсвэрийн генийг ургамалд шилжүүлэн суулгах,

7.Давсжилтанд тэсвэртэй ургамал гарган авах боломжийг судлах



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 199
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :