Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол оронд хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдаж байсан гексахлорциклогексан (гхцг)-ны үлдэгдэл, задралыг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3240
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Хлор органик пестицид, хөрс, ургамал хамгаалал, удаан задардаг органик бохирдуулагч, аймаг, сум

Аннотаци

Удаан задардаг органик бохирдуулагчид (УЗОБ) нь байгаль дээр задралгүйгээр удаанаар хадгалагддаг, агаар, усаар дамжин үүссэн газраасаа хол тархан, хоол хүнсээр хүн амьтны биед орж био хуримтлал үүсгэн, дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, үржлийн системд нөлөөлж төрөл бүрийн хорт хавдар үүсгэх, үр хөврөлд гаж нөлөө үзүүлэх, үргүйдэл зэрэг өвчин үүсгэх аюултай юм.
“Удаан задардаг органик бохирдуулагчид (УЗОБ)”-ын Конвенци 2001 Шведийн Стокгольм хотноо батлагдаж, Монгол улс 2004 онд нэгдэн орсон бөгөөд конвенцийн “А хавсралт”-д дээр дурьдсан гексахлоран, линдан, альдрин, дильдрин зэрэг 14 пестицидийн үйлдвэрлэл хэрэглээг нь хориглосон байдаг.
Гексахлорциклогексаны үлдэгдэл нь хөрс ургамлыг бохирдуулаад зогсоогүй гүний ус, гол мөрөн нуур, агаар мандал зэргийг бохирдуулснаас тэдгээрт амьдардаг усны амьд организм, ан амьтан, шувуу болон биологийн төрөл зүйлийг хордуулах, мөн тээвэрлэх буюу буруу хадгалснаас үүдэн хүний цул эрхтэн амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн, арьс салстаар дамжин зүрх судас, мэдрэл, нүдний үрэвсэл, арьсны харшил, хавдар үүсгэх аюултай юм.
Химийн бүтээгдэхүүн бэлдмэл хүний нийгмийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аж үйлдвэр, тээвэр, анагаах ухаанд асар их үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч химийн урвал, орчны нөхцөлд тэсвэртэй шинж чанараа удаан хадгалдаг шинжээсээ хамаарч хүний эрүүл мэнд, байгаль орчинд эргээд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлдэг болохыг эрдэмтэд олон жилийн судалгаа шинжилгээнийхээ дүнд тогтоосон байна.
Гексахлорциклогексаныг хүрээлэн байгаа орчинг бохирдуулах, халуун цуст амьтанг хордуулах зэрэг сөрөг нөлөөнөөс болж ургамал хамгааллын бодисын жагсаалтаас хассан ба монгол улсад ашиглахыг хоригложээ.[3]
Манай улс гексахлорциклогексаныг ургамал хамгаалал болон мал эмнэлгийн чиглэлээр малын паразиттай тэмцэх, хашаа бууз ариутгах, хүнсний ногооны хортон шавж хөнөөлт царцаатай тэмцэх зорилгоор ашиглаж байсан бөгөөд 1958-1989 оны хооронд 19 аймгийн 90 суманд
1980.7 тн хэрэглэж байсан гэж бүртгэгджээ [4].
Монгол оронд “гексахлорциклогексан”-ыг ургамал хамгаалал, мал эмнэлгийн зориулалтаар хэрэглээд хагас зуу гаруй жил өнгөрч байгаа ч хөрсөнд түүний үлдэгдлийг тодорхойлж, байгаль дах задралыг илрүүлсэн суурь судалгааны материал хомс байна.
Иймд ХАА-н зориулалтаар ашиглагдаж байсан гексахлорциклогексаны хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлох, түүний байгаль дах задрал болон саармагжуулах судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 257
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :