Монгол хүүхдийн зурсан зурагт илрэх орон зай дүрслэлийн арга, түүний хөгжлийг судалж, дүрслэх урлагийн сургалтын онол, арга зүйн үндэслэлийг боловсронгуй болгох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Судалгааны ажлын хүрээнд орон зайг хараагаар хүртэх хүний танин мэдэхүйн онолын үндсийг судалж, хүүхдийн зураг дүрслэлд илрэх орон зай, бодит ертөнцийн орон зай, төсөөллийн орон зайн ялгаа болон харилцан хамаарлыг тогтоож, хавтгай дээр орон зайг зурж дүрслэх аргын хөгжлийг судалж, орон зайт зураг дүрслэлийн фелогенез ба онтогенез хөгжилд харьцуулалт хийв.
Түүнчлэн хүүхдийн зурсан зурагт илрэх орон зай дүрслэлийн хөгжлийг дэмжих сургалтын уламжлалд үнэлэлт өгөх, хүүхдийн зурсан зурагт илрэх орон зай дүрслэлийн аргыг тогтоох, хүүхдийн зурсан зурагт илрэх орон зай дүрслэлийн арга хөгжих үйл явцыг тодорхойлох, хүүхдийн зураг дүрслэлийн хөгжлийг дэмжих сургалтын арга зүйг орон зай дүрслэлийн арга, түүний хөгжилд тулгуурлан сайжруулах арга замыг тогтоосон юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0