Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны өвөрмөц нөхцөлд алсын зайд гадаргын ус дамжуулан ашиглах харьцуулсан судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2614
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : “Орхон-Говь”, “Хэрлэн-Говь”, “Тайшир-Алтай”, “Туул-Улаанбаатар”

Аннотаци

Монгол орны хойт болон зүүн хойт чиглэлийн голуудын гадаргын усыг өмнөд говийн бүс нутагт дамжуулан ашиглах ашигтай хувилбарыг олж тогтоох, ус дамжуулах хоолойн диаметр, урсгалын дундаж хурдны оновчтой сонголтыг хийж гидравликийн зохистой горимыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтооход судалгааны ажлын үндсэн зорилго оршино.
Ус дамжуулах хоолойн гидравлик тооцоонд ОХУ-ын Сибирийн нөхцөлд боловсруулан гаргасан параметрүүдийг манай оронд олон арван жил шууд хуулбарлан хэрэглэж ирсэн нь учир дутагдалтайгаас гадна Монголын говь, тал хээрийн бүсийн нөхцөлд шууд хэрэглэх боломжгүй байгаа нь дээрх судалгааны ажлыг хийх бас нэг хүчин зүйл болсон юм.
Судалгааны ажлын шинэлэг тал
Монгол улсад анх удаа Орхон голын жилийн нийт урсацын багаахан хувийг говь, тал хээрийн бүсэд дамжуулан ашиглах усны барилга байгууламжийн цогц шийдлийг гаргаж, ус дамжуулах гол (магистрал) шугам хоолойн трассыг олон хувилбаруудын харьцуулсан судалгаан дээр тулгуурлан эцэслэн тогтоосон.
Ихээхэн урттай ус дамжуулах хоолойн гидравликийн зохистой горимыг байгаль цаг уурын нөхцөл, дамжуулах хоолой дахь урсгалын дундаж хурд, даралтын өөрчлөлт, температурын хэлбэлзэлтэй нь уялдуулан нарийвчлан тогтоох тооцооны аргачилалыг боловсруулж зарим тооцооны параметрүүдийг шинэчлэн тогтоосон.
Инженер-техникийн нөхцөл, эрчим хүчний хангамж, яндан хоолойг тээвэрлэх замын нөхцөл байдал, түүний алслалт, хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардалтай нь уялдуулан Монгол орны нөхцөлд анх удаа алсын зайд ус дамжуулах хоолойн эдийн засгийн ашигтай диаметрийг шинжлэх ухааны үндэстэй нарийвчлан тогтоож, гидравлик тооцооны суурь үзүүлэлт болох эдийн засгийн нөлөөллийн коэффициентийг Э=
0.41 гэж тооцож гаргасан зэрэг болно.
Судалгааны ажлын практик ач холбогдол
Ихээхэн урттай ус дамжуулах хоолойн эдийн засгийн ашигтай диаметрийг туршилт судалгаа, тооцооны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоосноор говийн бүсийн үйлдвэрийн районыг усаар хангах төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг бодитойгоор тогтоох техникийн нөхцлийг бүрдүүлсэн
Монгол орны нөхцөлд ус дамжуулах шугам сүлжээний нэгж уртын жишиг үнийг тооцох боломжийг бүрдүүлснэээр энэ чиглэлийн дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын саналд бодитой хариулт, үнэлэлт дүгнэлт өгөх нөхцлийг буй болгосон.
Шинэчлэн тогтоосон ус дамжуулах хоолойн гидравлик тооцооны зарим параметрүүдийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөрдөх барилгын норм дүрэм, техникийн нөхцөлд нэмэлт тодотгол болгон оруулах боломж бүрдсэн
Монгол орны төвийн бүсийн гадаргын усны урсацын зарим хэсгийг хуурай бүс нутагт дамжуулан ашиглах нь экосистемийн доройтлыг зогсоох, цөлжилтийг сааруулахад хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлж тэнд амьдарч байгаа хүн амын усан хангамж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар хүний амьдрах орчинд нөлөөлөх үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргаж үнэлгээ өгсөн зэрэг болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 182
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :