Англи-монгол хоёр хэлний мэргэжлийн үг хэллэгийн толь бичиг зохиоход хэлний корпус ашиглах боломжийг судлах зорилгоор автомашины салбарын 22,322 түгээмэл үг хэллэг, нэр томьёо, 2,264 товчлол, 2,124 стандарт код бүхий нийт 26,710 үгтэй өгөгдлийн сан байгуулан боловсруулалт хийсэн болно. Толь бичиг зохиох арга зүйн судалгааны хүрээнд бид “Автомашины англи, монгол хэлний толь бичиг-2016”-ийг боловсруулан гаргасан. Мэргэжлийн үг хэллэгийн толь бичиг зохиоход корпус хэлшинжлэлийн гурван A (цаашид 3A зарчим гэх) зарчмыг ашиглан мэргэжлийн үг хэллэгийн толь бичгийн өгөгдлийн сан бүрдүүлэх замаар толь бичиг зохиох, эмхэтгэхэд хэлний корпус, интернэт корпус ашиглах боломж, арга зүйн асуудлыг хөндөн, корпус хэлшинжлэл болон мэргэжлийн үг хэллэгийн толь бичиг судлалын уулзвар дээр авч судалснаараа онцлог болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0