Уг диссертацийн ажлын үндсэн зорилго нь Монголын нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудалд дүн шинжилгээ хийх, үр нөлөө бүхий нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжийг дэвшүүлэх явдал ажээ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд зохиогч нийтийн сайн сайхны төрийн хөгжилд анхаарлаа хандуулдаг суурь онолын үзэл баримтлалын хүрээнд зарим хувьсах хэмжигдэхүүнүүдийг сонгон авч социологийн шинжилгээ хийсэн байна. Диссертацийн ажил нь Монголын нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хөгжлийн төлөв байдлыг хэрхэн тайлбарлах вэ?, Түүний нийгмийн үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх вэ? зэрэг үндсэн асуултуудад хариулт өгөхөд чиглэсэн байна. Диссертац удиртгал, гурван бүлэг, найман зүйл, дүгнэлт, зөвлөмж, хавсралтаас бүрдэж байна. Эхний бүлэгт, нийтийн сайн сайхны төр, нийгмийн бодлого, нийгмийн хамгаалал зэрэг түлхүүр ойлготуудыг тайлбарлаж, нийтийн сайн сайхны төрийн идеал хэв маягуудыг болон улс орнуудын халамжийн тогтолцоог харьцуулан шинжилсэн байна. Зохиогч нийгмийн хамгааллын талаарх социологийн бүтээлүүдийг судалж, олон улсын байгууллагуудын тоон мэдээллийг ашигласан байна. Хоёрдугаар бүлэгт, зохиогч Монголын нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн асуудлуудыг судалжээ. Олон аргазүйн хувьд тэрээр нийгмийн халамжийн тогтолцооны асуудлуудыг бодлогын орчин, институцүүд болон үр шим хүртэгсдийн үүднээс шинжилсэн байна. Гуравдугаар бүлэгт, зохиогч нийтийн сайн сайхны төрийн хөгжлийг хангах нийгмийн халамжийн бодлогын хувилбаруудад болон үр нөлөө бүхий нийгмийн халамжийн тогтолцоонд шилжих асуудалд анхаарлаа хандуулжээ. Эцэст нь, холбогдох дүгнэлт болон зөвлөмжүүдийг дэвшүүлсэн байна. Судалгааны ажил хавсралтаар дуусгавар болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0