Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3376
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Цэвэршилт, ясны сийрэгжилт, ген, эстрадиол, витамин Д

Аннотаци

Үндэслэл: Ясны сийрэгжилт нь олон төрлийн шалтгаан, хэв шинжээр тохиолддог хэдий ч нийт тохиолдлын 80% нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд тохиолддог. Цэвэршилттэй холбоотой үүсэх ясны сийрэгжилтийн үеийн ясны хатуу эдийн алдагдлыг ийлдсийн эрдэсжилтийн зарим үзүүлэлтүүд, бэлгийн дааврын одоогийн байдалтай нь генийн түвшинд хавсруулан оношлогоонд хэрэглэвэл тохиолдож болохуйц хугарлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Зорилго: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны нягтралыг үнэлж, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн, сийрэгжилтийн эмгэг жамд нөлөөлөх зарим эрдэс, даавар болон генийн хүчин зүйлсийн оролцоог уялдуулан судлах Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын 45-65 насны харьцангуй эрүүл нийт 260 эмэгтэйг сонгож, агшингийн судалгааны загвараар нөлөөлөх хүчин зүйлсийг асуумжийн аргаар, цусны ийлдсэн дэх эстрадиол, ФИД, ЛД болон кальци, фосфор, амин дэм Д болон паратиройд дааврын хэмжээг тодорхойлж, багажийн шинжилгээний аргаар ясны хатуу эдийг SOS, T болон Z оноогоор дүгнэж, ПГУ шинжилгээгээр ER1 болон CALCR генүүдийн полиморфизмын дарааллыг тодорхойлж, хоорондын хамаарлыг үнэллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас
48.4±
3.4, БЖИ ангилалаар
65.4% илүүдэл жинтэй, таргалалттай эмэгтэйчүүд хамрагдсан. Судалгаанд оролцогсдыг ДЭМБ-ын оношлогооны шалгуурын дагуу үнэлэхэд 16%-д нь ясны сийрэгжилт,
40.2%-д ясны хатуу эдийн багасалт илэрсэн. Ясны хатуу эдээ алдахад нөлөөлөх хүчин зүйлүүдээс менархе нас, төрөлт, жирэмслэлтийн тоо, хүүхэд хөхүүлсэн хугацаа болон архи тамхины хэрэглээ, каффейний хэрэглээ, дасгал хөдөлгөөний идэвх зэргийг судлаж үзлээ. Энэ үр дүнд төрөлтийн тоо болон тамхи таталт нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ясны хатуу эдээ алдахад нөлөөлөх хүчин зүйл (p<
0.05) болж байна. Цусны ийлдсэн дэх эстрадиол дааврын дундаж хэмжээ
12.06±
4.6 пг/мл, ФИД хэмжээ
84.01±
27.5 пг/мл, ЛД хэмжээ
84.74±
24.9 пг/мл, харин кальцийн дундаж хэмжээ
2.16±
0.27 ммоль/л, фосфорын хэмжээ
3.61±
0.9 мг/дл, амин дэм Д3 хэмжээ
12.26±
4.8 нг/мл, паратиройд дааврын хэмжээ
7.65±
4.6 пг/мл байв. Цэвэршсэн эмэгтэйчүүдэд ER1 генийн дан нуклеотидийн полиморфизмын дарааллаас СС генотип шинж ТТ, ТС дарааллаас илүүтэйгээр ясны сийрэгжилт үүсгэх эрсдэлтэй (p=
0.015; OR=
2.7), харин холимог нуклеотид, CALCR генийн дан болон холимог нуклеотидын дараалал илэрсэнгүй. Дүгнэлт: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны нягтралын алдагдалд ийлдсэн дэх эстрадиол дааврын бууралт, эстроген 1 рецепторын (ER1 CC) дан нуклеотидийн полиморфизм, тамхидалт, олон төрөлт зэрэг нь ач холбогдолтой нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 261
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :