Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Говийн аймгуудын хүн амын артерийн гипертензид нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3252
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Артерийн гипертензи, эрсдэлт хүчин зүйл, хар тугалганы нөлөөлөл

Аннотаци

Халдварт бус өвчний дотор тэргүүлж буй өвчнүүдэд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, уушигны архаг өвчин орж байгаа ба эдгээр өвчин хөгжил буурай болон хөгжиж буй орны хүн амын дунд харьцангуй нэмэгдэж, нас баралтын 29 хувь нь 60 наснаас доош насны хүн амын дунд тохиолдож байна.Халдварт бус өвчин буюу зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар нь дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 хувийг эзэлж байгаа ба 10 жилийн дараа гэхэд эдгээр нь 60 хувь ба 73 хувьд хүрэх магадлалтай гэж тооцоолсон байдаг. Насанд хүрэгчдийн зүрх судасны өвчин ба нас баралтын шалтгаанд артерийн гипертензи үндсэн шалтгаан болж байна.
Зүрх судасны өвчний эндэгдэл нь халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа ба үүний 39 хувийг 70 насны хүн ам эзэлж байна.Дэлхийн хүн амын нас баралтын шалтгаанд 13 хувийг артерийн гипертензи, 9 хувийг тамхины хэрэглээ, 6 хувийг цусны глюкозихсэх, хөдөлгөөний хомсдол, 5 хувийг илүүдэл жин таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлүүд эзэлж байгаа ба өндөр, дунд, бага орлоготой улс орны эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.2013 оны байдлаар дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны эхний байранд зүрх судасны өвчин орж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хүн амын нас баралтын шалтгааны нэгдүгээрт цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хоёрдугаарт хорт хавдар, гуравдугаарт осол гэмтэл, хордлого, гадны бусад шалтгаан орж байна.7
Дэлхий дахинд хийгдсэн судалгаагаар тухайн газар нутгийн агаарын хэм нэмэгдэх нь нас баралт өндөр байхад нөлөөлж байгааг харуулсан байна. Мөн цаг уурын зарим хүчин зүйлс болон хар тугалгын нөлөөлөл нь артерийн гипертензид нөлөөлөх боломжтойг судлаачид тогтоожээ. 2003 онд Европын улсуудад халуун зун өндөр хэм халж, нас баралт мэдэгдэхүйц ихэсч, хэт халалтын улмаас 70000 гаруй хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Агаарын температурын хэт өөрчлөлт нь хүний эрүүл мэндэд аюул учруулж ялангуяа өндөр настнууд зүрх судас, амьсгалын эрхтний улмаас нас барахад шууд нөлөөлж байна. Хүрээлэн буй орчны өндөр температур нь озоны давхарга болон бусад агаарын бохирдолыг нэмэгдүүлж зүрх судас, амьсгалын замын өвчнийг сэдрээж, тоосонцор, бусад харшил үүсгэгчийг нэмэгдүүлдэг байна. Агаарын тоосонцорт агуулагдах хар тугалгын түвшин, ажлын үргэлжлэх хугацаанаас хамаарч зүрх судасны өвчнүүд, артерийн гипертензид нөлөөлж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 217
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :