Манай улс цайрын орд газраар баялаг бөгөөд жил бүр 100000 гаруй тонн цайрын баяжмалыг Төмөртийн Овооны цайрын ордоос үйлдвэрлэн экспортлодог. Цайрын оксид болон цайрын сульфатын үнэ жил ирэх бүр дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байгаа. Учир нь дэлхийн зах зээл дээрх тэдгээрийн эрэлт их байдагтай холбоотой.
Энэхүү судалгааны ажилд Төмөртийн Овооны цайрын баямалаас цайрын сульфат, цайрын оксид, дан хүхэр ялган авах талаар тусгагдсан. Энэхүү зорилгын үүднээс 2 төрлийн технологийн хувилбар боловсруулсан. Судалгаанд Төмөртийн Овооны цайрын ордоос үйлдвэрлэсэн баяжмалын дээж ашигласан ба энэ нь сфалерит (ZnS)
76.63%, магнетит (Fe3O4)
0.79%, пирит (FeS2)
14.40%, халькопирит болон халькозины нийлбэр агуулга (FeCuS2+Cu2S)
0.83%, галенит (PbS), 1.6% болон хүдрийн бус эрдэс
5.76%-ийг агуулдаг.
Цайрын баяжмалын химийн шинжилгээг XRF, ICP болон төрөл бүрийн эзлэхүүний анализын аргуудыг ашиглан гүйцэтгэсэн ба түүнд
51.529% Zn,
5.712% Fe,
0.282% Cu,
0.131% Si,
30.872% S,
0.436 Ca,
4.31% Mn,
0.752% Pb,
5.801 O агуулагдаж байгааг тогтоолоо.
Судалгааны ажил нь 2 үндсэн чиглэлээр хийгдсэн. Үүнд:
1. Цайрын баяжмалыг пиро-гидрометаллургийн хосолмол аргаар боловсруулан ZnSO4 ба ZnO гарган авах
2. Цайрын баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулан хүхэр, ZnO гарган авах
Судалгааны үр дүнд: Төмөртийн Овооны цайрын баяжмалыг пиро-гидрометаллургийн хосолмол аргаар боловсруулах технологийн хувилбар боловсруулснаар 99%-ийн цэвэршилтэй ZnSO4 ба ZnO гарган авсан. Мөн цайрын баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулах технологийн хувилбар боловсруулснаар дан хүхрийг
99.56% ба цайрын оксидыг
90.2%-ийн цэвэршилтэйгээр гарган авлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0