1. Монгол хонийг хавар эрт төллүүлж, хурганд нь хавар нэмэгдэл тэжээл өгч, зун байнга эхлээр явуулан 8-р сард эхээс ялган оторлож бэлчээрээр таргалуулахад туршлагын 8-9 сартай эр хурга
35.2-
39.0кг, охин хурга
32.9-
35.8кг жинд хүрч хяналтын эр хурганаас
7.0-
18.5%, охин хурганаас
3.1-
12.2% илүү жинтэй болж байна.
2. Туршлагын хургыг оторлосны дараа 30 хоног бордоход жин нь дунджаар
10.0-
12.0% нэмэгдэж эр хурга
39.1-
48.2, охин хурга
36.5-
38.9кг жинд хүрч байна.
3. Туршлагын оторлосон хурга 9 сартайдаа нялх үеийн жингээ
9.9-
10.5 дахин, оторлосны дараа 30 хоног бордсон хурга нялхын жингээ
10.2-
11.6 дахин нэмэгдүүлж байгаа нь монгол хурга маллагаа, тэжээллэгийн сайн нөхцөлд түргэн өсч чадах биологийн асар их нөөцтэй болохыг харуулж байна.
4. Судалгааны дүнгээс үзэхэд хавар эрт төллөсөн монгол хонины хургыг махны чиглэлээр бойжуулан оторлох ба зарим бага жинтэй хэсгийг бордож таргалуулаад 8-9 сартайд нь улсын бэлтгэлд нийлүүлж борлуулах бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр ашиг ихтэй байна. Иймээс юуны өмнө махкомбинат, мал нядалж мах хадгалах хөргүүртэй цех болон төмөр замын ойролцоо орших аж ахуйнуудад энэ ажлыг нэвтрүүлэх нь зүйтэй.