Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын анхдагч салбаруудын дотоод нөөц боломжид тулгуурлан эдийн засгийн оновчтой бүтцийг бүрдүүлэх онол-арга зүйн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3583
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : хөгжил, макро эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, загвар

Аннотаци

Судалгааны зорилго нь Монгол Улсын анхдагч салбар болох хөдөө аж ахуй болон уул уурхайн нөөц, Монгол хүний чадварыг эдийн засгийн хөгжилд бүрэн ашиглах арга замыг судалж, эдийн засгийн оновчтой бүтцийг бүрдүүлэх арга зүйг тодорхойлоход оршино.
Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг дэвшүүлэн судалгааны ажил явуулж шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалыг боловсруулахад дэлхийн эдийн засгийн хөгжлийн орчин үеийн онол, загвараас ямар хүчин зүйлсийг харгалзах шаардлагатайг судалж тогтоох.

2. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн хөгжлийн тулгамдаж байгаа онол, арга зүйн асуудлаас энэ ангилалд багтаж байгаа Монгол Улсын хувьд сургамж авах, хөгжлийн бодлогод харгалзах асуудлуудыг судлах.

3. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн уламжлал, залгамж болон шинэчлэлийн асуудлыг хөндөн судлах.

4. Монгол Улсын эдийн засгийн анхдагч салбар болох хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын өнөөгийн байдалд шинжилгээ хийж дүгнэлт гаргах.

5. Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын бодит нөөцөд тулгуурлан тооцсон эдийн засгийн загвар тооцоолол бодож, эдийн засгийн өсөлтийн хандлагад дүгнэлт хийх.

6. Эдийн засгийн оновчтой бүтцийг бүрдүүлэх арга замыг тогтоох.

7. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байршил, бүсчлэлийн байдалд ихээхэн өөрчлөлт орсон учраас эдгээр асуудлыг судалж онол, арга зүйн чиглэлийг боловсруулах.

8. Хөдөө аж ахуй, эрдэс баялгийн нөөцийг оновчтой ашиглах талаар зах зээлийн онол, арга зүйд нийцсэн арга замыг судлан тодорхойлох.

9. Монгол хүний чадвар, хөдөө аж ахуй, байгалийн нөөцдөө түшиглэн мэдлэгт тулгуурласан, экспортод зориулсан, инновацид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг судалж санал дүгнэлт гаргах.

10. Гадаад зах зээлээ өргөжүүлэх боломж нөхцлийг судалж санал дүгнэлт гаргах зэрэг болно.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 291
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :