Сэдэвт ажлыг 1972-1992 он хүртэл БТЭШХ, УХЭШХ-нд гүйцэтгэж Монгол орны ойт хээр, цөлөрхөг бүсэд тариалсан царгасны талбайд тархсан 158 зүйлийн шавьжийн нэрсийг тодорхойлж, эдгээрийн дотор царгасны төрөлжсөн идэшт 25 зүйл, элдэв идэшт 30 гаруй зүйл байгааг анхлан тогтоож царгасны үрийн бүдүүн хөлт, царгасны навчны шөвгөр хошуут цох, царгасны булцууны судалт шөвгөр хошуут цох, нугын бор эрвээхэй, буглаа цохын фенологи хөгжилт, гаралт, мөн буглаа цохын химийн найрлага, амин хүчил, селени болон буглаа цохоос анх удаа байгалийн нийлмэл токоферол байгааг анх удаа шинээр тогтоож, улмаар токоферолын ач холбогдлыг хонь, үхэр, тахиан дээр туршин тодорхойллоо. Токоферолын хоруу чанар, ач холбогдлыг илрүүлсэнд уг ажлын мөн чанар оршино.