Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны байгалийн гаралтай сүвэрхэг хөнгөн дүүргэгч ба түүнийг ашигласан хөнгөнбетоны үндсэн шинж чанарын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 604
Хамгаалсан он : 1993
Түлхүүр үг : галт уул, шаарга, хөнгөн дүүргэгч, гулдмай, хөнгөн бетон, шинж чанар, судалгаа, ангилал, жор, найрлага

Аннотаци

Бүтээл нь оршил, 6 бүлэг, ерөнхий дүгнэлт 187 хуудас, 41 зураг, 44 хүснэгт, 2 хавсралтаас бүрдэнэ. эхний бүлэгт зохиомол ба байгалийн гаралтай хөнгөн дүүргэгч материал, хөнгөн бетоны талаар гадаад орон болон Монгол оронд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын талаар дэлгэрэнгүй оруулж дүгнэлт өгсөн. Монгол оронд байгаа галт уулын шааргын 12 ордын нөөц, түүний физик-механик, хими, эрдсийн найрлагыг дэлгэрэнгүй судалж дээрх шинж чанаруудаас нь хамааруулан "А" ба "Б" ангилалд хуваасан. Бетоны найрлагыг сонгохдоо дүүргэгчийн ширхэг хоорондын зайг дүүргэх аргаар тооцож төрөл бүрийн бүтэцтэй бетон гаргах боломжтой шинэлэг арга боловсруулж энэхүү бүтээлд тусгасан. Тооцооны дээрх аргыг үндэслэн
3.5-
30.0 МПа бат бэхтэй хөнгөн бетоны жор найрлагыг ус цементийн харьцаа, зай дүүргэлтийн коэффициентээс хамааруулан тооцох томъёо, изо шугамуудыг боловсруулав. Шаарган бетоны дулаан техникийн болон даацын шинж чанарыг иж бүрэн тодорхойлж хамаарлын тэгшитгэлийг гаргасан. Ажлын үр дүнд түүхий эд, стандарт, технологийн заавар, зураг төслийн тооцоонд ашиглах нормативууд гарсан болно. Хөнгөн бетон гулдмай барилгад хэрэглэх эдийн засгийн үр ашгийг багтаан оруулав. Ажлын үр дүнг 8 аймагт нэвтрүүлэн хөнгөн бетон гулдмай үйлдвэрэлэх цех ажиллаж байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 183
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :