Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Таван хошуу малд холбогдох монгол сэтгэлгээ, үнэлэмжийн судалгаа (Зүйр, цэцэн үг, оньсогын жишээгээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3714
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : соёл хэлшинжлэл, угсаатны хэлшинжлэл

Аннотаци

Мал аж ахуйн шинжлэх ухааны үнэлгээ нь голдуу амь болон амьтан судлалын талаас нарийн тоо баримттай нь авч үзсэн бол ардын аман зохиолд тухайн малын авир араншинг дотоод мөн чанар талаас илүү дүрслэн үзүүлдэг онцлогтой ажээ. Энэхүү мал судлалын бие даасан шинжлэх ухаан дахь малын талаарх үнэлгээ, ардын аман зохиолд туссан нүүдэлчдийн малын талаарх суурь мэдлэг, сэтгэлгээний үнэлэмж хоёр нь зарим талаар бие биеэ нөхсөн шинжтэй, зарим талаар зөрөх тохиолдол байна6 Тухайлбал, Ухна нь мал судлалд хээлтүүлэгч малынхаа хувьд хамгийн үнэлэмжтэй. Эм ямаа нь нэг га эдэлбэр газарт ногдох сүүн шимийн ашгаараа хамгийн өндөр үнэлэмжтэй. Мөн ямаа нь цаг уурын эрс тэс нөхцөлд тэсэх тэсвэр хатуужил, бэлчээрт зохицон идэшлэх чанар, сүргийн мэдээлэгч болох зэрэг шинжээрээ ямаа судлалд өндөр үнэлэмжтэй байхад ардын аман зохиолд ихэвчлэн сөрөг үнэлэмжийн жишиг хэмжүүр (etalon) болсон байна.
Монголчууд сав, шимийн ертөнцийн шүтэлцэл, улмаар хүн, амьтан, амьтай, амьгүй бодис зэрэгцэн оршихуйн жам ёсыг ухаарч, хэдэн мянган жилийн турш нүүдлийн иргэншлээр амьдрах явцдаа хэл, соёл, сэтгэлгээний онцлогоо зүйр, цэцэн үг, оньсогын өнгөн бүтцэд хадгалж, улмаар өнгөн ба гүн бүтэц, далд бүрдүүлбэр утгад нүүдэлчдийн таван хошуу малаа адуулах арга ухаан, байгалийн үзэгдлийг таних, зохицон амьдрах арга туршлага; хүний сэтгэлзүйг танин мэдэх, сурган хүмүүжүүлэх; зан заншил, түүх, угсаатан, шашин шүтлэг, анагаах ухаан зэрэг соёлын олон асуудал агуулагдаж байсныг тодруулж, монгол хэл, соёл судлалд зохих хувь нэмэр оруулахыг хичээлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 121
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :