Монгол сарлагийн биологи, аж ахуйн ашиг шимийн талаар олон эрдэмтэд судалгаа хийсэн боловч хөөврийн өвөрмөц шинж чанарыг сарлагийн байрших газар нутгийн экологийн онцлогтой уялдуулж, малчдын орлого нэмэгдүүлэх боломжийг бий болгох талаар хийгдсэн судалгааны ажил хомс байна. Иймээс бид сарлагийн хөөврийн технологийн судалгааг газар зүйн заалттай уялдуулан судлах, улмаар эдийн засгийн зарим үзүүлэлтийг тодорхойлох зорилгоор энэхүү сэдвийг сонгосон.
Судалгааны ажлын зорилго. Монгол сарлагийн хөөврийн шинж чанар, гарцыг газар зүйн байрлалаар тогтоох замаар хөөврийн үнэлэмжийг дээшлүүлэх эдийн засгийн аргачлалыг боловсруулахад энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго оршино. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.
Судалгааны үр дүн
Газар зүйн мэдээллийн системийн ARCGIS программ ашиглан Өндөр уулын бүсийн сарлагийн тархалтын бүс, таталцлын төв цэгийг тодорхойлсон. Цаг уур, газар зүйн байршлын үзүүлэлт болон хөөврийн ургалтын хоорондын холбоо, зүй тогтолыг Data analysis программ ба түүний холбогдох функцуудыг ашиглан тогтоож регрессийн тэгшитгэлийг гаргасан. сарлагийн хөөврөн ширхэгтийн гадаргуугийн дулаан хүйтний мэдрэмж, дулаан дамжуулах, дулаан хадгалах, ус нэвтрэх ба үл нэвтрэх зэрэг үзүүлэлтийг сонгон авч судалгаа явуулав.
Сүүлийн 10 жилийн судалгааг үндэслэн баримт шинжилгээ, тоон болон чанар, ярилцлага болон асуулгын аргуудыг тус тус ашиглан Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Их тамир, Цэцэрлэг, Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут зэрэг 3 аймгийн 8 сумын 900 өрхийн хамруулсан. Сарлагийн хөөвөр үйлдвэрлэлийн нөөц, үнэ, үйлдвэрлэлийн тоо хэмжээ зах зээлийн борлуулалтыг нэмүү өртгийн сүлжээний өртөг бүтээгч түвшин бүр дээр авч үзэж судалгаа явуулсан.
Сарлагийн газар зүйн заалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нөлөөлж буй дотоод, гадаад гол хүчин зүйлүүдийн нөлөөллийг мэргэжлийн багтай хамтран судалж, стратеги, тактикийн бодлогыг тоймлож, богино, дунд, урт хугацааны зорилтыг тодорхойлсон. Энэхүү судалгааны үр дүнгийн үзүүлэлтийг SWOT-AHP шинжилгээг ашиглан хийж гүйцэтгэв.
Сарлагийн хөөврийн үнэлэмжийн математик загварчлалаас гарсан хувилбаруудыг үндэслэн газар зүйн заалттай сарлагийн хөөврөн үйлдвэрлэлийн ойр, дунд, хэтийн зорилтыг дэвшүүлж, малчин өрхийн орлого нэмэгдүүлэх боломжит хувилбарыг ойр, дунд, хэтийн зорилтыг шат дараалан гүйцэтгэсний үр дүнд малчин өрхийн сарлагийн хөөврийн үйлдвэрлэлээс олох орлогыг нэмэгдүүлэх боломжит хувилбарыг тооцож гаргалаа.
ДҮГНЭЛТ
•Газар зүйн мэдээллийн системийн ARCGIS програм ашиглан хийсэн судалгаагаар сарлагийн тоо толгой тархалтыг цөм, төв, дунд, хязгаарын гэсэн 4 бүсэд хувааж, цөм бүсийн тархалтын таталцлын цэг нь далайн түвшингээс 2000 метрээс дээш өргөгдсөн Тариат сум болохыг тогтоов. Тариат сумын нийт сарлагийн
22.3 хувь далайн түвшингээс доош, үлдсэн
77.7хувь 2000м дээш газар нутагт тархан байршсан байна.
• Сарлагийн үс, хөөврийн гарцыг өндөрлөгтэй холбон судлахад сарлагийн арьсны 1мм2 тайлбайд ногдох үсний тоо 2000м дээш өндөрлөгт дунджаар 52 ширхэг үс байгаа бол 2000м хүртэл өндөрлөгт
22.48 хувь бага, хөөврийн дундаж гарц 2000 м дээш өндөрт байрлах сарлагт 650гр байгаа нь 2000м хүртэл өндөрлөгийнхөөс 150 гр-аар илүү байгаа нь тогтоогдов.
•Сарлагийн хөөврийн хэрэглээний шинж чанарыг ширхэгтийн дулаан дамжуулах чадвар, дулаан хадгалах чадвар, норголтын өнцөг зэрэг үзүүлэлтээр тодорхойлоход эдгээр үзүүлэлтээрээ тэмээний ноос, ямааны ноолуур, хонины ноосны шинж чанараас
7.6-
23.2 хувь илүү байгаа нь хөөврийн үйлдвэрлэлийг газар зүйн заалттай болгох шаардлагатайг баталгаажууллаа.
•Далайн түвшинээс 2000 метрээс дээш өргөгдсөн нутагт байрлах сарлагийн хөөврийн гарц 2000 метрээс доош өндөрт байрлах сарлагийнхаас 30 хувь илүү бөгөөд дулаан хадгалах чадвараар ямааны ноолуураас
8.4 хувь, тэмээний ноосноос
7.0 хувь илүү байгаа нь Архангай аймгийн Тариат суманд болон түүнтэй адил өндөрлөг нутагт бэлтгэсэн сарлагийн хөөвөр зах зээлд илүү үнэтэй бүтээгдэхүүн байх боломжтой.
• Бэлтгэх боломжит нийт хөөврийн хэмжээ 2014 онд 340 тн байгаагаас
209.2 тн хөөвөр далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт оршдог газар нутагт байна.
• SWOT-AHP шинжилгээний дүнгээс харахад ойрын 4 жилд дунджаар бэлтгэх боломжтой хөөврийн 60 хувь буюу
219.6 тн байна. Үүнээс
140.6 тн хөөврийг далайн түвшнээс 2000 метрээс дээш өргөгдсөн газар нутгаас бэлтгэвэл 1.8 тэрбум буюу одоогийнхоос 660 сая төг-ний бүтээгдэхүүн илүү нийлүүлэх тооцоо гарч байна.
• Дунд хугацаа буюу 2018-2022 онд сарлагийн хөөврийн 80 хувь буюу
315.2 тн, мөн
209.9 тн хөөврийг далайн түвшнээс дээш 2000 метрт байрших газар нутгаас бэлтгэхэд
5.8 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэх боломжтой байна.
• Төлөвлөлтийн сүүлийн хугацаа буюу 2026 онд боломжит бүх хөөврийг бэлтгэхэд сарлагийн хөөврөөс олох орлого
13.7 тэрбум төгрөг хүрэх бөгөөд энэ нь 2022 оныхоос
7.6 дахин, одоогийнхоос
12.1 дахин өсөх боломж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0