Судалгааны ажилд аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын онол, арга зүйн үндсийг тогтолцооны хандлагын арга дээр тулгуурлан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудал болон батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндсэн шинж чанар, хоорондын уялдаа, холбоог математик болон тайлбар бичлэгээр илэрхийлэх замаар боловсруулж, аюулгүй байдлын орчны өөрчлөлт, чиг хандлагын өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын шинэчлэлийг чиглэлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замын талаар санал, зөвлөмж боловсруулсан.
Судалгааны ажлын үндсэн агуулгыг “Аюулгүй байдал ба батлан хамгаалах бодлогын онолын үндэс”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ”, “Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэл, хэрэгжүүлэх арга зам” гэсэн бүлгүүдээр илэрхийлсэн.
Мөн энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах тогтолцоонд холбогдох асуудлаар гүнзгийрүүлэн судлах зүйлийг томъёолж өгсөн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0