Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг системийн динамик загварчлалын аргаар боловсруулах



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 1243
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : систем, загвар, динамик, системийн динамик загвар, симуляц, бэлчээр, тогвортой хөгжил

Аннотаци

Системийн динамик загварчлалын арга зүйг бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудалд анх удаа хэрэглэж, малын бэлчээр ашиглалтын төлөвлөлтийн загвар байгуулан тодорхой тохиолдлуудад туршиж, түүнийг дурын бүс нутгийн хувьд хэрэглэх боломжтой болгосон. Сүүлийн жилүүдэд монгол орны нэлээд газар нутагт бэлчээрийн доройтол хүчтэй явагдаж түүнээс үүдэн мал аж ахуйн тогтвортой хөгжилд ихээхэн хүндрэл учирч байгаа бөгөөд үүний үндсэн шалтгаан нь малын тоо болон бэлчээрийн нөөцийн тэнцвэрт харьцаа алдагдсанд оршиж байгааг системийн динамик загварчлалын арга зүйг хэрэглэн компьютерийн симуляцийн туршилтаар нотолсон байна. Мөн судалгааны зориулалттай хэд хэдэн загвар байгуулан ямааны тооны өсөлт нь хонины тоо толгойн хэвийн өсөлтөнд сөрөг нөлөөлж болзошгүйг тогтоож, тус улсын ноолуур үйлдвэрлэлийн тогтвортой байдал цаашид баталгаагүй гэсэн бодлогын чанартай дүгнэлт гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 243
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :