1. Массивын ан цавын хэмжээ, түүн дэх материалын шинж чанарааас хамааран долгионы олон дахин ойх, хугарах зүй тогтлыг судлах шинжлэх ухааны арга зүйг боловсруулж долгионы хүчдэлийн эрчмийн бууралтыг үнэлэх аналитик хамаарал бий болгосон.
2. Ан цавшилтай чулуулагт тархах долгионы хүчдэлийн эрчим болон эвдрэлийн хүрээний хэмжээг тодорхойлох аргачлал зохиосон.
3. Тэсрэлтийн процесст үүсэх эвдрэлийн хүрээ, үйлдвэрийн нөхцөлд хийсэн туршилтын ү дүнгийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалж бутлалтын дундаж хэмжээ, тэсрэх бодисын хувийн зарцуулалт, долгионы хүчдэлийн бууралтын коэффициентийн хоорондын функциональ хамаарлыг тогтоосон.
4. Цооногийн цэнэгийг өдөөх цэгийн тоог түүний урт, тэсрэх бодисын денотацийн хурд, массивт тархах долгионы хурдын хамаарлаар тогтоож болохыг тогтоосон.
5. Хайлуур жоншны ордын хүдрийн массивын хэсэгшлийн хэмжээг тэсэлгээний ажлын үр дүнг үндэслэн бутлалтын зэргийн коэффициентийн хамаарлаар тогтоож болох арга зүйг дэвшүүлэн холбогдох судалгааг хийсэн нь хайлуур жоншны хүдрийг тэслэгдэх шинжээр нь ангилагдах боломжийг олгосон.
6. Хүдрийн массивын геологи-структурын онцлог, бат бэхийн шинж зэргийг харгалзан тэсэлгээний ажлын үндсэн параметрийг оновчлох арга зүйг боловсруулсан.
7. Хайлуур жоншны хүдрийн ил, далд уурхайн тэсэлгээний ажилд инертийн бодис, шатах нэмэгдэл бүхий энгийн найрлагат тэсрэх бодис, шпур цэнэглэгч ''Хэрлэн-5'' төхөөрөмж хэрэглэх техник, технологийн боловсруулав.