Байгаль, уур амьсгал, дотоод үйл ажиллагааны хүчин зүйлүүдийн нөлөөллөөс хамаарч бүрэлдэн тогтох орон зай, эзлэхүүн төлөвлөлтийн үндсэн хэлбэрүүдийг Монгол орны нөхцөлд тодорхойлон, амралт-сувиллын газрын нутаг дэвсгэрийг зориулалтын хэв шинжээр бүсчлэн тогтоож, байгалийн эмчилгээний хүчин зүйлүүдийн төрөл, эмчилгээний арга хэлбэр, нөөц ундарга, амралт, сувиллын газрын байршил, ашиглалтын хугацаа, үйлчлэх хүрээ, харьяалал зэргээс хамааруулж Монгол орны нөхцөлд амралт сувиллын газруудыг төрөлжүүлэн ангилах үндэслэлийг тодорхойлсон.