Бөмбөлөгт тээрмийн бүтээмж бусад олон нөхцлийг үл тооцвол үндсэндээ нунтаглагч биеийн хүндийн жингээс хамаарна. Үүнийг дагалдан бөмбөлөгт тээрмийн бүтээмж, овор хэмжээ өссөнөөр нунтаглах үеийн энерги зарцуулалт нэмэгддэг. Хувийн жин ихтэй (14 тн/м.куб) вольфрамын карбид үзэрэг материалаар нунтаглагч биеийг хийх боломж байгаа ч энэ нь эдийн засгийн хувьд ашиггүй. Иймд нунтаглагч биеийн хүндийн жинг төвөөс зугатах хүчээр солих нэмж үйлчлүүлэх арга замыг сонгож байгаа юм. Нэмэгдсэн хүч нь ердийн тээрэмтэй харьцуулахад нунтаглагч биеийн нэгж хугацаанд материалыг нунтаглах тоог асар ихээр цөөлнө. Энэ нь бөмбөлөгт тээрмийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.