Монгол улсад хадуурын сегментийг үндэсний технологиор боловсруулах судалгааг явуулж, сегментийг ирлэх машин зохион бүтээсэн бөгөөд адууны туурай, давс, хонины зунгагтай ноос хэрэглэн ганг хатаах монгол дархны эртний арга үр дүнгээрээ орчин үеийн нитроцементацитай ижил болохыг металл судлалын аргаар тогтоосон. Бага нүүрстөрөгчит ганг үндэсний технологиор хатааж боловсруулах нь орчин үеийн хими илчийн боловсруулалтаас нэлээд хэдэн давуу талуудтай болохыг тодорхойлсон.