Уг ажлаар тодорхой тохируулгаар удирдахад бэрхшээлтэй процессыг тодорхой бус тохируулга ашиглан удирдах боломжтой эсэхийг судлах зорилго тавьж гүйуцэтгэснээр тохируулгын техникийн нэлээд бэрхшээлтэй процессын 1 болох хоцролтын хугацаа ихтэй процессын удирдлагад тодорхой бус удирдлагыг ашиглах боломжтойг тогтоосон нь дараах практик ач холбогдолтой болжээ. 1. Хоцролтын хугацаа ихтэй процесст тохирсон загварыг зохиосон.
2. Дээрх загварчлалыг үйлдвэрлэлийн процессын удирдлагад ашигласнаар хоцролтын хугацаа ихсэхэд удирдлагын систем тогтворгүйжих, аливаа гадны нөлөөнөөс шалтгаалан тодорхойломж өөрчлөгдөх, хүссэн хэмжигдэхүүнийг гаргаж авч чадахгүй байх зэрэг дутагдлуудыг арилгах боломжийг бий болгосон.
3. Манай орны хувьд цаашид энэ чиглэлээр судалгааны болон сургалтын ажилд ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд хэрэглээний меню програм зохиосон. Энд Maltab-Simulink ашиглан процессыг загварчилж, програм зохиож симуляци хийсэн тул тодорхойломжийг өөрчлөх замаар тодорхой бус удирдлагын ажиллагаатай танидцах боломжийг бүрдүүлсэн.