Шар луувангийн таримлын биохими, хими, биологийн онцлогийг тодорхойлсны үндсэн дээр хатаах болон сэргээх технологийг боловсруулсан. Үүний үр дүнд шинэ болон хатааж нунтагласан, нэг жил хүртэл хушацаагаар хадгалсан шар луувангийн тэжээлийн болон биологийн идэвхт бодисууд болох уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисын найрлагыг тогтоосон. Шар луувангийн шим тэжээлийн үнэт чанарыг тодорхойлсон нь түүнийг хүнсний зориулалтаар өргөн хэрэглэх боломжийг нээж өгөхийн сацуу хатаасан шар лууванг ашиглан хоол хүнсний биологийн үнэ цэнийг дээшлүүлэх хямд төсөр боломж бий болгож байгаа юм. Мөн шар лууванг хатааж, нунтаглах энэхүү технологиор хагас болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах боломж бий болгож байгаа юм.