Судалгааны ажлын шинэлэг тал, онолын ач холбогдол
• Монгол орны нөхцөлд төдийлөн судалж, практикт хэрэглэгдэж эхлээгүй байгаа энэ асуудлыг судлан, хүрээлэн буй орчны химийн салбарт хүнд
металлын бохирдолтыг багасгах биологийн арга болох биосорбцийн аргыг шинээр нэвтрүүлсэн.
• Одоо хүртэл бүрэн гүйцэд тайлбарлагдаагүй байгаа биосорбцийн механизмын судалгаанд өөрсдийн хувилбарыг дэвшүүлсэн.
• Зарим төрлийн биосорбентуудын эсийн хана дахь ион солилцолд орох боломжтой функциональ бүлгүүдийн хэмжээг тодорхойлсон.
Практик ач холбогдол
• Хүнд металлын бохирдолтыг багасгахад хэрэглэгдэх биосорбентыг харьцангуй элбэг байдаг хаягдал материалаас судлан тогтоож, тэдгээрийн
хүнд металлыг сорбцилох шинж чанарыг судалсан.
• Усан уусмалаас хар тугалга, хромыг хаягдал биоматериал болох сүрэл, цайны хаягдлаар биосорбцилох процесст нөлөөлөх хүчин зүйлүүдийн
зохистой утгыг судлан тогтоосон.
• Усан уусмалаас хар тугалга, хромыг биосорбцийн аргаар зайлуулах процессын тэнцвэр, кинетик, термодинамикийн тооцоог хийсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0