1. Туршлага судалгаа хийсэн аж ахуйд монгол үүлдрийн үнээний нийт хээл авалт 91%-д хүрсэн бөгөөд түүнээс 70% нь анхны хээлтүүлгээр хээл авч жинхэнэ төллөлт нь 60% болж байна.
2. Бэлчээрийн маллагааны нөхцөлд нас гүйцсэн үнээний
9.5%, нэмрийн гунжны
31.9%-ийн үр хөврөл цуцарсан болно.
3. Хээл авахад тохиромжтой орооны үеийг олж хээлтүүлэг хийгээгүйгээс эр, эм бэлгийн эс өтөлж, үр хөврөлийн цуцралыг үүсгэх шалтгаан болж байна. Үнээний орооны эхэн үед хийсэн хээлтүүлэг орооны дунд үед хийснээс
68.3%-иар илүү үр хөврөлийн цуцрал үүсгэж байна.
4. Эр хүйст үр хөврөл, эм хүйст үр хөврөлөөс илүү цуцардаг нь нялх тугалын хорогдол, зулбадасны эр эм хүйсний харьцаанаас тодорхой болов.
5. Үнээний умайн салст бүрхүүлийн үрэвслийн шинж тэмдэг илэрсэн олон дахин бухассан үнээнд иодинолын уусмалыг хэрэглэн үр хөврөлийн цуцралыг багасгах боломжтой.