Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хамгаалсан бэлчээрийн хөрсний зарим физик, ус-физикийн шинж чанар



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3657
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : ХӨРСНИЙ ЧИЙГИЙН ГОРИМ, ХӨРСНИЙ УС НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР, ХӨРСНИЙ ЧИЙГИЙН ПОТЕНЦИАЛ

Аннотаци

1. Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрс бүхий бэлчээрийг 7 жил малын хөлөөс чөлөөлж, хашиж хамгаалахад 0-40 см–ийн давхарга дахь хөрсний сүвшилт ашиглаж буй бэлчээрийнхээс 1.1-
3.8%-иар нэмэгддэг (p=
0.000774) болохыг тогтоов.

2. Хөрсний чийгийн улирлын хөдлөлзүйн судалгаагаар уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрс бүхий бэлчээрийг хамгаалахад хөрсний 0-30 см-ийн давхаргын чийг зөвхөн ургамал соёолох үе шатанд ашиглаж буй бэлчээрийнхээс илүү (2012 онд p=
0.00522, 2013 онд p=
0.0212), харин 40-100 см-ийн давхаргад агуулагдах чийг нь ургамлын ургалтын хугацааны туршид ашиглаж буй бэлчээрийнхээс илүү байгааг илрүүлэв. Ийнхүү хөрсний чийгийн агууламжинд бэлчээр ашиглалт хүчтэй нөлөөлдөг (p=
0.000671) болохыг тодорхойлов. Харин уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрсний 0-60 см-ийн давхаргад агуулагдах чийг нь жилийн турш элсэн хөрснийхөөс их (p=
0.00009) байдаг ба хөрсөнд агуулагдах чийгийн агууламжид ашиглалтаас гадна хөрсний төрөл нөлөөлдөг (p=
0.00551) байна.
Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрсөнд агуулагдах чийгийн жилийн хөдлөлзүйн судалгааны үр дүн нь 0-30 см, 30-60 см гүнд агуулагдах чийг хамгаалсан болон ашиглаж буй бэлчээрийн аль ч хөрсөнд 2013 онд 2012 оныхоос их (p=
2.2е-16) байсан нь хөрсний чийгийн жилийн хөдлөлзүйд тунадасны хэмжээ, хувиарлалт хүчтэй нөлөө үзүүлдэг (p=
0.0002) болохыг илэрхийлж байна.

3. Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрсний чийгэнд тунадас хүчтэй нөлөөлдөг (p=
0.000671) бол элсэн хөрсний чийг тунадаснаас үл хамааран жилийн турш тогтвортой (p=
0.08) байдаг байна.

4. Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрсний өнгөн давхаргын (0-30 см-ийн давхарга) усны нэвчилтэнд 10 мм-ээс дээш хэмжээтэй тунадас (p=
0.00016), ашиглалт (p=
0.00026) болон хөрсний төрөл (p=
0.0002) хүчтэй нөлөөлдөг болох нь тодорхойлогдлоо.

5. Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрстэй бэлчээрийг хамгаалахад түүний ургамлын үндэс тархсан давхаргын сорох потенциал (
0.9МРа) нь ашиглаж буй бэлчээрийн хөрснийхээс жилийн турш бага (p=
0.0007) байдаг байна. Хөрсний сорох потенциалд ашиглалтаас гадна хөрсний төрөл хүчтэй нөлөөлөх ба энэ нь элсэн хөрсний ургамлын үндэс тархсан давхарга дахь чийгийн потенциал (
0.08 МРа) нь уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрснийхөөс жилийн турш бага (p=
0.0009) байдгаар илэрч байна.

6. Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрстэй бэлчээрийг хамгаалахад хөрсний гадаргын усаар ханасан шүүрэлтийн коэффициент (Ks) нь ашиглаж буй бэлчээрийн хөрснөөс ойролцоогоор
3.0 дахин их, харин 15 см гүнд 2 дахин их байлаа. Элсэн хөрсний усаар ханаагүй шүүрэлтийн коэффициент
0.005-
0.0928 см/хон хооронд (
7.2-
13.7 мм-ээр чийг буурахад) байв.

7. Уулын хээрийн элсэнцэр хүрэн хөрстэй бэлчээрийг хамгаалахад унасан тунадаснаас үүсэх гадаргын урсац жилд дунджаар
15.2%-иар багасч, үлдсэн хэсэг нь доош чиглэлтэй урсац болон нэвчдэг бол элсэн хөрстэй бэлчээрт 30 мм-ээс дээш тунадас унахад ургамлын үндэс тархсан гүнээс доошхи давхарга руу чиглэсэн урсац үүсч, жилд унасан нийт тунадасны
31.8% нь ул хөрсний усыг тэжээдэг болох нь тодорхойлогдлоо.
Уг бүтээлийг аргазүйн дагуу гүйцэтгэж, их хэмжээний анхдагч материал цуглуулан статистикийн боловсруулалтыг R программыг ашиглан гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнгээс “The GCOE Joint Symposium between Kyushu Univ. and Univ. of Tokyo” 3, 4, 5-р эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд 3 өгүүлэл, ШУТИС-ийн ГУУС-ийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд 2 өгүүлэл, “Hydrological Processes” олон улсын сэтгүүлд 1 өгүүлэл (ID: HYP-17-0372) тус тус хэвлүүлсэн. Мөн “The GCOE Joint Symposium between Kyushu Univ. and Univ. of Tokyo” 3, 4, 5-р эрдэм шинжилгээний хуралд 3 удаа, ШУТИС-ийн ГУУС-ийн эрдэм шинжилгээний хуралд 2 удаа, Токиогийн Их Сургуулийн профессорын семинарт 1 удаа тус тус хэлэлцүүлсэн.
ХАА-н ухааны докторын зэрэг горилсон бүтээл нь оршил, 4 бүлэг, шүүн хэлэлцэхүй, дүгнэлт, зөвлөмж, хавсралт, ашигласан хэвлэлийн жагсаалт бүхий 145 хуудастай, 36 хүснэгт, 45 зурагтай. Англи хэл дээрхи бүтээлийн хураангуй нь 3 хуудастай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 310
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :