Уг диссертацийн ажлаар гүйцэтгэсэн судалгаанд вольфрамит төрлийн кристаллын нэг төлөөлөгч давхар вольфрамит NaFexCr1-x(WO4)2-ын кристаллуудыг лабораторын нөхцөлд хромын янз бүрийн орцтойгоор гаргаж авах, тэдгээр нэгдлүүдийн кристалл бүтцийг тодорхойлох, соронзон шинж чанар, соронзон фазын шилжилтыг тогтоож соронзон бүтцийг рентген, нейтрон дифракцын аргын туршилт болон группын онол ашигласан симметрийн анализаар тодорхойлж, давамгайлах солилцлын харилцан үйлчлэлийн хэлбэр, зүй тогтлыг тогтоох зорилго тавьсан юм.
Нам температурт үүсэх соронзон бүтцийн судалгааг нейтроны дифракцын туршилт болон тооцоо ашиглан гүйцэтгэж соронзон бүтцийн эгэл тор, соронзон моментуудын харьцангуй чиглэлийг тодорхойлон давамгайлах үйлчлэлтэй солилцлын харилцан үйлчлэлийн геометрийг тогтоосон бөгөөд диасоронзон давхаргыг дамжсан соронзон харилцан үйлчлэлийн хэлбэр оршин байгааг нотолсон нь тус судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг гол үр дүн юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0