Олон төрлийн органик бус Al(OH)3, AlOOH, Al2O3-SiO2, Al2O3-MgO, MgO- SiO2, Al2O3-CaO, BaO-CoO-Fe2O3 гэсэн системүүдэд шинэ нэгдлийн талсжих болон шаварлаг эрдсээс нүх сүвэрхэг адсорбент гаргах зүй тогтлыг илрүүлсэн судалгааны үр дүнгээс, гадаадын эрдэмтэн судлаачид өнөөгийн байдлаар 170 гаруй ишлэл авсанаас харахад дээрхи судалгаа нь материал судлалын салбарт цагаа олсон чухал ажил болсныг илтгэж байна. Шаварлаг чулуулгыг даралтат уур-хийн орчинд шатаахад керамик эдлэлийн бүтцийн үүсэлт, шинэ эрдсийн талсжилт 800оС- ын температурт явагдах боломжтойг тогтоосон нь нам температурт тоосго үйлдвэрлэж эрчим хүч хэмнэх нөхцөлийг бүрдүүлж өгч байна.•g-Al2O3/аморфжсон хөнгөнцагаант силикатыг нийлэгжүүлэх судалгаагаар гарган авсан нэгдэл нь хаягдал уснаас аммоний болон фосфат ионыг зэрэг адсорбцлох чадвартайг тогтоосон нь байгаль орчин хамгаалах асуудалд ач холбогдолтой байна. •Монтмориллонитыг хүчлээр идэвхжүүлэн гаргасан гадаргуугийн идэвхитэй, нүх сүвэрхэг материал гүүний саамны тосыг тунгалагжуулан, үнэрт нэгдлийг зайлуулах шинж чанартайг илрүүлсэн нь экспортын түүхий эдийг орлох боломжийг олгож байна. Үеэлсэн бүтэцтэй гекса ферит гарган авах технологийн горим нь үйлдвэрлэлийн нөхцөлд ашиглагдах боломжтой нь тогтоогдсон ба туршилтын ажлыг үргэлжлүүлэн гадаадын компанид үйлдвэрлэлд нэвтрүүлэх нэмэлт судалгаа хийгдэж байна.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0