Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын мэдээллийн сүлжээг интернэт протокол хувилбар-6-Д (IPv6) шилжүүлэх судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2671
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : мэдээлэлжсэн нийгэм, өргөн зурвас, хаяг, ДНБ, стандарт, шилжилт, техникийн симуляци

Аннотаци

Диссертацийн ажлын зорилго нь Монгол Улсын мэдээллийн сүлжээг ИПх6-д суурилсан өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд шилжүүлэх талаар баримтлах бодлого, зохицуулалтын зорилт ба техник, технологийн шийдэл, үр дүнг гаргах, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход оршсон болно. Үүний тулд интернэт хаягийн тоо, нэг хүнд ногдох интернэт хаягийн нягтрал ба улс орны хөгжлийн түвшин, нэг хүнд ногдох ДНБ, МХХТ-ийн салбарын хөрөнгө оруулалт, үндсэн индикатор, статистик үзүүлэлт хоорондын харилцан хамаарал, корреляцийг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлох, харилцан хамааралтай гэдгийг нотлох, хамаарлыг тогтоосноор 2021 он хүртэлх Монгол улсын интернэт хаягийн хэрэгцээг тооцоолж, энэ үндсэн дээр ИПх6-д суурилсан мэдээллийн сүлжээнд шилжих шилжилтийн үе шат, загвар ба техник технологи, стандартын сонголтын хувилбарыг боловсруулах, авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг тодорхойлсон.
Судалгааны ажил нь оршил, нэр томьёоны товчлол, судалгааны 3, нийт 4 бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүй, Англи товч агуулга, хавсралтаас бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт, интернэт протокол хувилбар-6-ын протоколын бүл, мэдээллийн сүлжээний шинэ технологиуд, шилжилтийн үеийн баримтлах үндсэн стратеги, арга механизм, хаягийн хуваарилалт, замчлалын протоколын талаар орчин үеийн онолын асуудлуудыг авч үзсэн болно.
Хоёрдугаар бүлэгт, Мэдээллийн сүлжээний хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлж, гадаад улс орнуудын ИПх6-д шилжиж байгаа шилжилтийн үеийн арга, туршлага, харьцуулалт, орчны үнэлгээ, суурь үзүүлэлтэд хамаарах асуудлуудыг голлон анхаарч судалгааг хийсэн болно. Мэдээллийн сүлжээний хөгжлийн талаарх орчин үеийн судалгаа, нотолгоонуудынхүснэгт, зураглал, шинжилгээ, таамаглал, анализ ажиглалт болон статистикийн тоо материалыг ашиглан гүйцэтгэв.
Гуравдугаар бүлэгт, Монгол Улсын интернэт, мэдээллийн сүлжээг ИПх6-д шилжүүлэхэд шаардлагатай бэлэн байдлыг тодорхойлохдоо сүлжээний техник технологийн өнөөгийн орчинд шинжилгээ хийсэн ба мэдээллийн сүлжээг ИПх6-д шилжүүлэх, харилцан холболтын үйл ажиллагааны техникийн туршилт- симуляцийг хийж гүйцэтгэлээ. Монгол Улс болон Ази, номхон далайн бүсийн 46 улсын хүн амын тоо, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, 100 хүнд ногдох интернэтийн хаягийн өгөгдлийг боловсруулан бүс нутгийн сонгосон улс, орнуудын интернэт хаягийн өсөлтийн хамааралтай ижил төсөөтөй байдлаар Монгол Улсад хэрэгцээт интернэтийн хаягийн тоог өсгөнө гэсэн жишигт зорилтыг дэвшүүлэн хаягийн хэрэгцээг 2021 он хүртэл математик тооцооны регрессийн аргаар тооцоолон гаргалаа. Монгол орны хувьд ИПх6 сүлжээнд шилжүүлэх шилжилтийн загварыг боловсруулсан болно.
Дөрөвдүгээр бүлэгт, Монгол Улсын мэдээллийн суурь сүлжээг ИПх6-д суурилсан сүлжээнд бүрэн шилжүүлэх үе шат, төлөвлөлтийн стратеги, арга хэмжээ, интернэт хаягийн хуваарилалт, олголтын шинэ бүтэц, заавал мөрдөх стандартын санал зэргийг багтаасан бодлого, зохицуулалтын арга хэмжээ болон техник технологийн сонголтын хувилбарууд, арга хэмжээний саналыг дэвшүүлсэн болно. Төгсгөлд нь, судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн бөгөөд уг ажилтай холбоотой хавсралт, материалууд ба судалгааны ажлын Англи хэл дээрх товчыг тус тус хавсаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 268
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :