Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Насанд хүрэгчдийн механик шарлалтын зарим эрсдэлт хүчин зүйл, мэс засал эмчилгээний асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3045
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Механик шарлалт, цөсний замын хаймсуур, цөсний чулуу, цөсний цоргынын нарийсалт, элэгний дутагдал

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл- 2007 оны байдлаар дэлхийн хүн ам
6.6 тэр бум болсон ба үүнээс 15-20 % нь цөсний замын өвчний улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Баруун европын хүн амын
5.9-
21.9% нь цөсний замын өвчнөөр өвчилсөн бол азийн орнуудаас хамгийн өндөр өвчлөлтэй нь тайван бөгөөд хүн амын
10.7% нь өвчилсөн, африкийн болон сахарын цөлийн орнуудад цз өвчин харьцангуй цөөн, хүн амынх нь 1-5%-д тохиолдож байна. Манай улсад 2000-2009 онд нийт хүн амын
8.06% нь цз-ын эмгэгээр өвдөж, 1.1% нь мэс засал хийлгэсэн. Түүнчлэн цз-ын мэс засал
2.24 дахин, механик шарлалтын мэс засал 1.3 дахин ихэссэн байна. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэдээгээр цөсний замын мэс засал нь тохиолдлын тоогоор нийт мэс заслын 5-рт, харин мэс заслын дараах хүндрэл, нас баралтаар 3-рт орж байна.
Судалгааны ажлын зорилго
Насанд хүрэгсдийн механик шарлалтын зарим эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, мэс засал эмчилгээний үр дүнг судлах
Судалгааны ажлын зорилт
Цөсний замын мэс засал, механик шарлалтын харилцан шүтэлцээг судлах
Механик шарлалтанд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлох
Механик шарлалтын мэс засал эмчилгээ, хүндрэл, нас баралтын байдалд үнэлгээ өгөх
Цөсний замын мэс заслын шалтгаант механик шарлалтын мэс засал эмчилгээний үр дүнтэй аргыг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Бид судалгааны ажлаа эмя-ны харьяа эрүүл мэндийн хөгжлийн төв, уктэ-ийн архив, уктэ-ийн ерөнхий мэс заслын i,ii тасаг; ашуүис-ийн мэс заслын i тэнхимийг түшиглэн 2009-2013 онд гүйцэтгэсэн. Уктэ-ийн ерөнхий мэс заслын i,ii тасгуудад хийгдсэн 9579 цөсний замын мэс засал, түүнээс механик шарлалтын 541 тохиолдлын өвчний түүхэнд ретроспектив дискриптив аргаар судалгаа хийв. Эмнэлзүйн туршилтат судалгааны аргаар туршилтын 5 гахай сонгож, цөсний замд үечилсэн мэс засал хийн, цөсний замд niti тэлэгч тавин мэс заслын дараах хяналтаар niti тэлэгч хэрхэн өөрийн эд болж буйг судлан үр дүнг тооцов, мөн судалгаанд хамрагдсан үндсэн бүлгийн 94, хяналтын бүлгийн 88 үйлчлүүлэгчдэд тохиолдол хяналтын аргаар механик шарлалтын эрсдэлт хүчин зүйл, мэс заслын аргуудыг судлан үр дүнг excel, spss-20 программ ашиглан тооцоолов.
Дүгнэлт:
Манай улсад 2000-2009 онд 30266 (14,64%) цөсний замын мэс засал тохиолдож хүндрэл 156 (
0.51%), нас баралт 108 (
0.36%) өндөр буй нь механик шарлалтыг ихэсгэх шалтгаан болж байна.
Элэг цөс, нойр булчирхай орчмын наалдац (or=
3.5; p<
0.001), цөсний цоргйн чулуу (or=
2.8,p<
0.000), цөсний замын мэс засал (or=
7.2; p<
0.01), элэг цөс, нойр булчирхай орчмын буглаа (or=
2.8, p<
0.02), хөхлөгийн нарийсалт (or=
6.6; p<
0.000), цөсний ерөнхий цоргын уйланхай (or=
5.9, p<
0.002), цөсний замын залгаасны нарийсалт болон цөсний цорго сорвижиж нарийсах (p<
0.006) зэрэг нь механик шарлалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд болж байна.
Механик шарлалтын мэс засал эмчилгээний аргуудаас цөсний хүүдий авч цөсний цоргыг нарийн гэдэстэй залгах
24.5%, (p<
0.000),хүүдий авч цоргыг дээрх гэдэстэй залгах 16% (p<
0.000), хүүдий авч, элэгний цоргыг нарийн гэдэстэй залгаж хэвлийд гоожуурга тавих
13.8%, (p<
0.000) аргууд үр дүнтэй бөгөөд мэс заслын дараах хүндрэл 67(
14.2%), давтан мэс засал 67(
12.38%), нас баралт 17(
3.14%) тохиолдож байна.
Цөсний замын мэс заслын дараах механик шарлалтаас сэргийлэхэд цөсний замыг урт богино хугацаагаар хаймсуурдах (p<
0.000), цөсний цоргын нарийссан хэсэгт никел титан тэлэгч тавих (p<
0.000) арга нь илүү үр дүнтэй байна.
Түлхүүр үг: механик шарлалт, цөсний замын хаймсуур, цөсний чулуу, цц-ийн нарийсалт, элэгний дутагдал



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 291
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :