Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын 4-6 насны хүүхдийн дундах гепатитын В вирүс тээгчдийн тархалт ба дархлаажуулалтын хамралтын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2962
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : гепатитын В вирүс, тархалт, В гепатитын эсрэг вакцин, дархлаажуулалт, хамралт, үндэсний судалгаа

Аннотаци

Үндэслэл
гепатитын в вирүс (гвв)-ийн халдвар нь элэгний архаг үрэвсэл үүсгэдэг бусад вирүсийн халдваруудтай харьцуулахад вакцинаар хамгаалж болохуйц цорын ганц төрөл юм. Монгол улс гвв-ийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг ба уг вирүсийн архаг халдварын хүндрэлүүд болох элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал зэрэг өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. В гепатитын эсрэг вакциныг манай улс 1991 оноос үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан юм. Манай орны хүн амын дундах гвв-ийн халдварын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил нилээд байдаг хэдий ч хүүхдийн дунд тохиолдож буй халдварын тархалтыг в гепатитын эсрэг дархлаажуулалтын хамралттай нь холбон улсын хэмжээнд судалсан ажил хомс байна.
Судалгааны ажлын зорилго
Монгол улсын хэмжээнд 4-6 настай хүүхдийн дунд hbsag тээгчдийн тархалтыг тодорхойлж, в гепатитын эсрэг дархлаажуулалтын хамралт болон тулгамдаж буй зарим бэрхшээлийг судлан улмаар в гепатитын эсрэг хэрэгжиж буй өргөн дархлаажуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилготой.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгааны арга ба загвар
Бага насны хүүхдийн дундах гвв тээгчдийн тархалтыг тодорхойлохдоо хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загварыг ашигласан. В гепатитын эсрэг дархлаажуулалтын хамралтыг ретроспектив чиглэлтэй дескриптив судалгааны аргаар судалсан. Эм-ийн байгууллагын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, вакцинатор сувилагч нарын мэдлэг дадал хандлагыг агшингийн болон ажиглалтын аргаар судаллаа. Мөн дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлийг судлахад чанарын судалгааны аргыг ашиглав.
Судалгааны хамрах хүрээ ба түүвэр
Судалгаанд монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу баруун (говь-алтай, завхан, увс), хангай (архангай, булган, өвөрхангай), төв (дундговь, өмнөговь, сэлэнгэ), зүүн (дорнод, хэнтий) бүс нутгууд болон улаанбаатар, дархан, эрдэнэт хотуудад амьдарч байгаа 4-6 насны хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгааг хийсэн.
Түүврийн хэмжээг тооцохдоо гвв-ийн гадаргуугийн эсрэгтөрөгч (hbsag) эерэг хүүхдийн эзлэх хувийг 1.99 хувь гэж тооцон (дэмб-ын баруун эргийн бүсээс тавьсан гвв-ийн тархалтыг 2 хувиас бага болгох зорилтын дагуу) загварын нөлөөллийг 1.75 гэж таамаглан тооцож үзэхэд түүврийн хэмжээ 5245 байсан. Судалгаанд хамрагдах хүүхдүүд хаяган дээрээ байхгүй байх, судалгаанд оролцохоос татгалзах зэрэг шалтгаанаар 10 хувийг оролцохгүй байх магадлалтай гэж тооцлн бид судалгааны түүврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэн 6380 хүүхдийг судалгаанд оролцуулахаар тооцлоо.
Судалгааны мэдээ материал цуглуулах аргууд
Мэдээлэл цуглуулах тоон ба чанарын аргуудыг ашиглан судалгаанд оролцогчдын эцэг эх, асран хамгаалагч, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн ба сувилагч нараас мэдээлэл цуглуулсан. Дархлаажуулалтын нэгжүүд дэх вакцины хадгалалтын өнөөгийн байдлыг ажиглалтын хуудсаар үнэлж, в гепатитын эсрэг дархлаажуулалтын мэдээллийг судалгаанд сонгогдсон хүүхэд бүрийн эрүүл мэндийн дэвтэр, урьдчилан сэргийлэх тарилгын картнаас хийгдсэн вакцины төрөл, тун, хамрагдсан хугацааны талаарх мэдээллийг бүртгэж авлаа. Hbsag тодорхойлох шинжилгээг япон улсын “the abbott determine hbsag” хурдавчилсан сорилыг (мэдрэг чанар
98.4 хувь, өвөрмөц чанар
100.0 хувь) ашиглан гүйцэтгэсэн.
Статистик боловсруулалт
Боловсруулалтыг spss
17.0 програм ашиглан, өгөгдлийн тархалтын хэвийн эсэхийг тодорхойлсны дараа дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийсэн. Hbsag тээгчдийн тархалтыг хувиар илэрхийлж
95.0 хувийн итгэх интервал (ci)-ыг багцалсан түүврийн аргад тохируулан тооцсон.
Судалгааны үр дүн
Судалгаанд улсын хэмжээнд 4-6 насны 6380 хүүхэд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсоноос 5894 (судалгаанд оролцсон
94.2 хувь) хүүхэд оролцсон бөгөөд 3055 (
51.8 хувь) нь эрэгтэй, 2839 (
48.2 хувь) нь эмэгтэй хүүхэд байсан. Улсын хэмжээнд 4-6 настай хүүхдийн дундах hbsag тээгчдийн тархалт
0.53 хувь (95 хувь иргэх интервал
0.36-
0.73) байна. Hbsag тээгчдийн тархалтанд нас (4, 5, 6 насанд
0.34 хувь,
0.66 хувь,
0.56 хувь) ба хүйсний хувьд (эрэгтэй
0.59 хувь, эмэгтэй
0.53 хувь) статистик үнэн магадлалтай ялгаа ажиглагдсангүй. Hbsag тээгчдийн тархалт хөдөө сумдын хүүхдийн дунд (
0.77 хувь) хот (
0.33 хувь) болон аймгийн төвд (
0.34 хувь) амьдарч буй хүүхдүүтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай өндөр (p<
0.05) байна. Hbsag тээгч хүүхдийн эзлэх хувь зүүн бүсэд харьцангуй өндөр байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдийн 4944 буюу
83.9 хувь нь урьдчилсан сэргийлэх тарилгын карттай байсан ба карттай хүүхдийн эзлэх хувь хот болон суурин газарт хамгийн доогуур байна.
Улсын хэмжээнд в гепатитын болон тавт вакцины аль нэг тунд хамрагдсан хүүхдийн эзлэх хувь
98.6 хувь (95% итгэх интервал:
98.36-
98.98) байна. 2004-2006 онуудад төрсөн эдгээр хүүхдийн
81.9 хувь нь в гепатитын болон тавт вакцинд бүрэн хамрагдсан,
16.7 хувь нь дутуу хамрагдсан, 1.4 хувь нь огт хамрагдаагүй байлаа. В гепатитын эсрэг вакцины эхний тунд
94.8 хувь нь хамрагдсан ба
72.8 хувь нь төрснөөс хойш 24 цагийн дотор,
27.2 хувь нь хугацаанаасаа хоцорч хамрагдсан байлаа. В гепатитын вакцины эхний тунг хугацаанаасаа хоцорч хийлгэсэн хүүхдийн дунд hbsag тээгчдийн тархалт статистикийн үнэн магадлалтайгаар өндөр байна.
Нbsag тээгдчийн тархалт в гепатитын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан хүүхдийн дунд
0.55 хувь, дутуу хамрагдсан хүүхдийн дунд
0.61 хувь байна. В гепатитын эсрэг вакцинд огт хамрагдаагүй хүүхдийн тоо цөөн (n=67) байгаатай холбоотойгоор hbsag эерэг хүүхэд илэрсэнгүй. Хүүхдүүдэд в гепатитын эсрэг вакцин хийсэн улирал нь гвв-ийн халдвар авч, гепатитын эсрэг вакцин хийсэн улирал нь гвв-ийн халдвар авч, hbsag тээгч болоход нөлөөж байсан ба энэ нь в гепатитын вакцин хүйтний нөлөөлөлд өртөж биологийн идэвхээ алдаж байж болзошгүйг харуулж байна.
Хот, аймаг, сумын эмнэлгүүдэд дархлаажуулалт хариуцан ажиллаж буй 81 вакцинатор сувилагч, 23 орлон ажилладаг сувилагч нийт 104 мэргэжилтнийг хамруулан гвв-ийн халдвар дамжих зам болон в гепатитын вакцины талаарх мэдлэг, дадал, хандлагыг тоон ба чанарын аргаар судлав. Хот хөдөөгийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүд сургалт семинарт хангалттай сайн хамрагдаж байгаа боловч тэднийг эзгүйд орлон ажилладаг хүмүүсийн сургалтанд хамрагдах байдал хангалтгүй байна. В гепатитын эсрэг болон заавал хийх бусад вакцин, вакцины ус, хөлдөөгч элементийг хадгалах, хэрэглэх талаарх сувилагч нарын мэдлэг, дадал харьцангуй сайн байна. Гэвч вакцины хадгалалт, чанарын хяналтын зарим үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. Хот хөдөөд дархлаажуулалтын үйл ажиллагааг явуулж буй нэгжүүдэд (99) вакцин хадгалах зориулалтын хөргөгч, вакцины зөөврийн сав, мөсөн элемент, термометрийн хангамж хүрэлцээ хангалттай сайн байна. Дижитал термометр, хөлдөлт мэдрэгчийн хэрэглээ хотод өндөр байлаа. Хөргөгчний хэмийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлт, задалсан болон хугацаа дууссан вакцины хадгалалт, вакцины устгал харилцан адилгүй байна. Хөдөө орон нутгийн дархлаажуулалтын нэгжүүдийн
20.5 хувь нь байнгын цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй байгаа ба өдрийн цагаар нарны болон цахилгаан үүсгүүр, мотор ашиглаж, шөнө нь цахилгаангүйн улмаас вакцин хадгалах хөргөгчүүд ажиллахгүй байна.
Дүгнэлт
1. В гепатитын эсрэг өргөн дархлаажуулалтын үр дүнд 4-6 насны хүүхдийн дундах hbsag тээгчдийн тархалт улсын хэмжээнд
0.53 хувь болж мэдэгдэхүйц буурсан байна. Hbsag тээгч хүүхдийн эзлэх хувь хөдөө сумдад (
0.77 хувь) улаанбаатар, дархан, эрдэнэт хот (
0.33 хувь) болон аймгийн төвөөс (
0.34 хувь) өндөр (p<
0.05) байна. Hbsag тээгчдийн тархалт нь нас (p=
0.359), хүйсийн (p=
0.444) хувьд ялгаагүй байсан бөгөөд баруун болон зүүн бүс нутгуудад харьцангуй өндөр байлаа.

2. Судалгаанд хамрагдагсдын
83.9 хувь нь урьдчилан сэргийлэх тарилгын карттай байсан ба эдгээр хүүхдийн
98.6 хувь нь в гепатитын болон тавт вакцины аль нэг тунд хамрагдсан (
81.9 хувь нь бүрэн,
16.7 хувь нь дутуу), 1.4 хувь нь огт хамрагдаагүй байна. В гепатитын эсрэг вакцины эхний тунг
72.8 хувь нь төрсний дараа 24 цагийн дотор буюу хугацаандаа хийлгэсэн байлаа.

3. В гепатитын эсрэг дархлаажуулалтанд бүрэн болон дутуу хамрагдсан хүүхдийн дунд hbsag тээгчдийн тархалт нь
0.55 хувь,
0.61 хувь байна. В гепатитын эсрэг вакцины эхний тунг хугацаанаасаа хоцорч хийлгэх нь hbsag тээгч болоход (p=
0.016) нөлөөлж байна. В гепатитын эсрэг вакциныг хүйтний улиралд хийлгэсэн хүүхдийн дунд hbsag тээгчдийн тархалт ялангуяа хөдөө сумдад өндөр байна.

4. Дархлаажуулалтын талаарх урт, богино хугацааны сургалтанд вакцинатор сувилагчид хангалттай хамрагдсан бөгөөд вакциныг хадгалах, тээвэрлэх, хөргөгчний хяналтыг хийх сувилагч нарын дадал, хандлага сайн байна. Харин вакцинаторыг орлон ажилладаг хүмүүсийн дархлаажуулалтын талаарх мэдлэг, дадал, хандлага нь хангалтгүй байна. Нийт нэгжүүдийн
87.4 хувь нь байнгын цахилгаан эрчим хүчинд холбогдсон байгаа ба хот, хөдөө дэх дархлаажуулалтын нэгжүүдэд вакцин хадгалах хөргөгч, зөөврийн сав болон бусад тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ хангалттай сайн байна.








Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 334
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :