Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны олон жилийн цэвдэгт бүс нутагт барилга байгууламжийн буурь, суурь төсөллөх онол-туршилтын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2964
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : хөлдүү, гэсэлт, хөлдөлт, хөрс, хөндий

Аннотаци

Судалгааны ажлын зорилго.
Монгол орны олон жилийн цэвдэг ул хөрсний геотехникийн шинж чанарыг судалсан судалгааг нэгтгэн дүгнэж, чийг, даралт болон температурын үйлчлэлд цэвдэг ул хөрсний физик–механик шинж чанар өөрчлөгдөх зүй тогтолыг нарийвчлан судлах, цэвдэг ул хөрсөнд барилга байгууламжийн буурь суурийг оновчтой төсөллөх ялангуяа цэвдэг ул хөрсний температурын нөхцөлийг хэвээр хадгалахын тулд барилгын доод хэсэгт үүсгэх салхижуулах хөндийлжийн температурын горимын коэффициентийг бүс нутгаар нарийвчлан тогтоож онолын судалгааг хөгжүүлэх, хөлдүү хөрсний гэсэлтийн дараах хэв гажилтын үед явагдах нягтралын процесст онолын дүгнэлт өгөх, олон жилийн цэвдэг ул хөрсөнд баригдсан барилга байгууламжийн ашиглалтын өнөөгийн байдалд үнэлгээ өгч зарим барилгын хэв гажилтанд орсон нөхцөл шалтгааныг тогтоож хэв гажилтыг зогсоох зөвлөмж өгөх зэрэг асуудал байв.
Судалгааны ажлын хүрээнд хийсэн ажил, шийдвэрлэсэн асуудал.
1.Монгол орны олон жилийн цэвдэг ул хөрс тархсан бүс нутгаас түүвэрлэн сонгосон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудын нутаг дэвсгэрт олон жилийн цэвдэг хөрсөнд баригдсан барилга, байгууламжийн эвдрэл, хэв гажилтын байдалд судалгаа хийж эвдрэлийн шалтгааныг тогтоолоо. Үүнд:
a)Төслийн шатны инженер геологийн судалгааг хийлгүйгүйгээр эсвэл дутуу хийж барилга байгууламжийг төлөвлөх;
b)Зураг төслийн шатанд барилгыг цэвдэг ул хөрсний онцлог, өөрчлөгдөх горимтой сайтар уялдуулан төлөвлөөгүйгээс;
c)Угсралтын шатанд чанар, стандартын шаардлага хангаагүй материал хэрэглэх болон ажлын зургийг өөрчлөх;
d)Ашиглалтын горимыг зөрчих (салхижуулах хөндийн нүхийг хааж таглах, халаалтын зуух, шалны халаалт тавих гэх мэт).

2.Монгол орны олон жилийн цэвдэг ул хөрс тархсан бүс нутгийн хэмжээнд барилга байгууламжийн буурийн хөлдүү төлөв байдлыг тогтвортой хадгалах температурын горимыг шинэчлэн К0 – коэффициентийг анх удаа Монгол орны цэвдэгт бүс нутгаар ялгавартай тогтоосон.

3.Хөлдүү шавар хөрсний гэсэлтийн дараах суулт болон нийлбэр чийгийн хоорондийн харилцан хамаарлын зүй тогтолыг лабораторын туршилтын үр дүнгээр тогтоож гэсэн туршилтын тэгшитгэлийг гарган авлаа.

Судалгааны ажлын шинэлэг тал.
1.Монгол орны нутаг дэвсгэрт тархсан олон жилийн цэвдэг ул хөрсний гарал үүсэл, бүтэц, тогтоц, тархалт, физик–механик шинж чанарыг бүрэлдэн тогтсон зүй тогтол, нөлөөлсөн хүчин зүйлүүд, бүс нутгийн онцлогоос хамааруулан судалж урьд өмнө хийгдсэн геотехникийн судалгааны материалуудыг нэгтгэн дүгнэж Хөвсгөл, Хангай, Хэнтий, Монгол Алтайн бүс нутагт тархсан олон жилийн цэвдэг ул хөрсний физик–механикийн норматив үзүүлэлтүүдийг боловсруулж тоймыг анх удаа хүснэгтээр нэгтгэн үзүүлсэн нь дээрхи бүс нутгуудад баригдах барилга, байгууламжийн ул хөрсөнд урьдчилсан үнэлгээ өгөх боломжийг өргөтгөсөн чухал ач холбогдолтой юм.

2.Хөлдүү хөрсний хөлдөлт–гэсэлтийн туршилтыг лабораторын нөхцөлд зохиомол шавар хөрсөнд хийж гэсэлтийн суултанд нөлөөлөх чийг, температур, гадаад ачааны үйлчлэл зэрэг хүчин зүйлүүдэд тулгуурлан гэсэлтийн коэффициентийг тодорхойлох туршилтын шинэ томъёог санал болгосон.

3.Монгол орны олон жилийн цэвдэг ул хөрсөнд барилгын буурь суурийг I зарчимаар төсөллөх буюу цэвдэг хөрсийг гэсгээхгүй нөхцөлд салхижуулах хөндийлжийн температурын горимын коэффициентийг Монгол орны геокриологийн нөхцөлтэй уялдуулан шинээр тодорхойлж одоо мөрдөж байгаа норм дүрэмд засвар оруулахыг санал болгож байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 252
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :