Умайн хүзүүний өмөн нь дэлхийн эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын шинэ тохиолдолын 9% (529,800)-ийг нас баралтын 8% (275,100)-ийг эзэлж эм хүйсэнд тохиолдох хавдрын гуравдугаарт, нас баралтын дөрөвдүгээрт байна. УХӨ-ийн өвчлөл, нас баралтын 85 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. Умайн хүзүүний өмөн манай оронд зонхилон тохиолдох таван байрлалын хорт хавдрын нэг бөгөөд сүүлийн 10 жилийн (2000-2009 оны ) дундажаар нийт хорт хавдрын 8%-ийг эзэлж 5-рт жагсаж байгаа ба эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох өмөнгийн 16%-ийг эзэлж 2-рт жагсаж байна. Зарим судлаачдын судалгаагаар умайн хүзүүний өмөнтэй өвчтөний 5-аас дээш жил амьдарсан хугацаа IА үе шатанд 95%, IВ үе шатанд 85-90%,IIА үе шатанд 75-80%, III ( IIIА, IIIВ) үе шатанд 50% IY үе шатанд 10% байгаа нь тогтоогдсон.Умайн хүзүүний өмөнгийн тархалт уг өмөнгөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, амьдрах чадвар нь уг өмөнгийн эрсдэлийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн хамаарлыг тодруулан судалж уг өвчний эрсдэлийг бууруулах бодит боломжийн талаар бодлогын түвшинд авч үзэхэд нотолгоог бий болгох цаашид хэрэгжүүлэх арга замыг тодруулах судалгааг явуулах үндэслэл боллоо.
Зорилго:
Монгол улсад тохиолдож буй умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, нас баралтын түвшин, хандлага, оношлогдсоноос хойш амьдарсан хугацааг тодорхойлох
Зорилт:
1.Умайн хүзүүний өмөнгийн тархалт, өвчлөлийн түвшин, цаашдын хандлагыг тодорхойлох
2.Умайн хүзүүний өмөнгийн нас баралтын түвшин, цаашдын хандлагыг судлах
3.Умайн хүзүүний өмөн оношлогдсоноос хойш амьдарсан хугацааг өмөнгийн эмнэл зүйн үе шат, эмчилгээний хэлбэртэй харьцуулан судлах
Дүгнэлт.
Монгол улс дахь умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийн түвшин Дэлхийн дундаж өвчлөлтэй түвшинд байна. УХӨ-ийн 79,9% нь хожуу үе шатанд оношлогджээ. Умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, нас баралтын түвшин 2016 он хүртэл аажмаар өсөх хандлагатай байна. Иймээс умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0