Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газрын мэдээллийн сангийн газар ашиглалтын давхаргыг өндөр, хэт өндөр шийдтэй сансрын мэдээгээр баяжуулах арга зүйн асуудалд



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3363
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандах судлал, хиймэл дагуул, ангиллын арга, радарын тандан судалгаа, оптикийн тандан судалгаа

Аннотаци

Энэхүү судалгаа нь газрын мэдээллийн сангийн загварыг орчин үеийн мэдээллийн технологийн арга ашиглан хийж, улмаар системийн буюу сангийн сэдэвчилсэн давхаргуудыг өндөр болон хэт өндөр шийдтэй сансрын мэдээгээр баяжуулан шинэчлэх шинэ арга зүй боловсруулан, дүн шинжилгээ хийх зорилготой юм. Үүний тулд дараах зорилтуудыг тавьж шийдвэрлэсэн. Үүнд:
• Монгол улсын газрын мэдээллийн сангийн ерөнхий бүтцийг тодорхойлох
• Загварчлалын нэгдмэл хэл (UML) ашиглан газрын мэдээллийн сангийн загварыг гаргах
• УБ хотыг загвар талбай болгон сонгон авч, өндөр шийдтэй оптикийн ба САР-ын сансрын мэдээгээр газрын мэдээллийн санг баяжуулах шинэлэг аргыг боловсруулан, дүн шинжилгээ хийх
• УБ хотын Бага тойруугийн хэсгийг загвар талбай болгон сонгон авч, хэт өндөр шийдтэй оптикийн сансрын мэдээгээр мэдээллийн сангийн давхаргыг баяжуулах шинэлэг аргыг боловсруулан, дүн шинжилгээ хийх.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 255
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Сүхжаргал . 9/6/2023 9:54:02 PM

Сонирхолтой сайхан ажил болжээ.

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :