Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ширээт гүүш цоржийн “мялын буман дуулал” –ын орчуулга (Эх бичиг, үгсийн сан-найруулгын судалгаа)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2732
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Буддийэ бясалгалын сонгодог дууллын орчуулгын үг, утга, урын хувиргалын арга зарим

Аннотаци

1.Ширээт гуүш цоржийн "Мялын буман дууллын" орчуулга бүтээл нь уул төвд эхийн олон бараас XIX зууны Их Хүрээний Гунгаачойлин дацангийн бард жигдлэн ариутган зассан байгаа тул тулхтай сайн бар гэж мадаг багатай эхийг тогтоосон.

2.Гүүш цоржийн Мялын намтар дууллын орчуулга нь монгол нутгаас олдсоор байгаа Мялын намтар дууллын төвд эхийн монгол бар хэвлэл, намтар дууллын монгол бар хэвлэл орчуулгууд, Мялын дууллын тайлбар, Мялын намтар дууллын түүвэр нэр, Мялын цам зэргийг багтаасан бүхэл бүтэн Мялын монгол соёл бүрдэхэд гол суурь болжээ.

3."Мялын буман дуулал"-ын монгол хувилбар нь монголчуудын уран сайхны боловсролыг хөгжүүлж, тэдний зохиол бүтээлээ туурвихад уламжлал шинэчлэлийн залгамж холбоо болсноороо монголын бүддийн утга зохиолд дууриан дагалдсан олон бүтээлийг гаргахад хүргэж жинхэнэ монгол утга зохиолын хүрээлэлтэй болсон бүтээл мөн.

4.Ширээт Гүүш цоржийн "Мялын буман дууллын" орчуулга нь 1) үгсийн сангийн төвшинд: Нэр үг, оноосон нэр, ёгт нэр, өвөрмөц хэлц, зүйр цэцэн үгсийг орчуулахдаа уламжлалт аргуудыг хэрэглэсний дээр үйл үгийг галиглан оноосон нэр болгох, монголоор үгчилсэн нэрийг төвдөөр галигласан үгтэй хорших; хэлц зүйр үгийг нэмэн тодотгож тайлбарлан авах зэрэг олон аргыг ашигласан байна. Бүхэлдээ хэл зүйн хувиргал нь үнэн зөв байх сайн орчуулгын зарчмыг барихын хамт эхийн хатуу утгыг монгол уншигчдын ухаарах дөхөм байдалд таацуулан утгачшсан шинжтэй байна. 2) Утгын төвшинд: орчуулж найруулахдаа шашин гүн ухааны санааг иргэншүүлэн эгэлжүүлсэн, төвд эхийн санааг ахуйжуулсан,
монголжуулсан хэд хэдэн арга зарчмыг хэрэглэж монгол ахуй сэтгэлгээд идээшүүлэн монголжуулсан орчуулга болгожээ. 3) Урын хувьд: Төвд эхийн утга санааг буулгахдаа монгол хэлний болон монгол уран найруулгын холбож хорших аргыг хэрэглэх, монгол шүлгийн хөгжим хэмнэлд оруулах зэрэг уран дүрслэлийн олон хэрэглүүрийг ашиглан урыг гүйцээсэн нь монгол хүний ахуй сэтгэлгээ, ой тойнд буухуйцаар илэрхийлэн дамжуулах арга зам шавхагдашгүй баялаг болохыг нотолсон хэрэг.

5. Уул эхийн үг утга урыг буулгахдаа монгол найруулгын амин сүнс болох холбож хорших аргыг голложээ. Монгол эхийн найруулгын үндсэн арга зарчмууд нь нийт олон түмэнд зориулсан орчуулгын зорилго зориулалтыг үзүүлэх агаад энэ нь бүддийн мэдлэг ухааны судлах таних сүм хийдийн явцуу хүрээ хэмжээг тэлж энэ зохиолыг эгэл ард олны хэрэглээний соёл болгосон чухал шинэчлэлд хүргэжээ. Гүүш цорж бурхны судар буюу "До" номыг хуулбарлан орчуулдаг дэг сургуулийг баримтлахын хамт шастир зохиолыг утгачлан монголчлохдоо утгыг үнэн зөв сайн орчуулах аргын тал, уул төвд эхийн хэмнэл аялгуу яруу сонсголонг сайхан буулгах билгийн талыг тэгшид анхаарсан уран сайхан орчуулгыг "Мялын буман дуулал"-ын жишээгээр харуулж чадсан юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 237
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :