Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бөөр шилжүүлэн суулгалтын үеийн эдийн тохироо, дархлаа хяналт



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3433
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Бөөр шилжүүлэн суулгалт, HLA, de-novo anti-HLA эсрэгбие, дархлаа дарангуйлах эмчилгээ

Аннотаци

Бөөрний суулгацын нэг жилийн амьдрах чадвар 90-95%-д хүрсэн боловч жил бүр суулгацын 3-5% нь ажиллагаагүй болдог байна. Шилжүүлэн суулгасан бөөрний тавиланд дархлааны болон дархлааны бус олон хүчин зүйл нөлөөлдөг. УНТЭ 2006 оноос хойш 117 тохиолдолд бөөр шилжүүлэн суулгасан байна. Суулгац ба реципиентийн урт хугацааны амьдрах чадвар, түүнд дархлааны хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг манай улсын анагаахын эмнэлзүйн салбарт хараахан судлаагүй байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл боллоо.
Судалгааны зорилго
Монгол улсад шилжүүлэн суулгасан бөөрний суулгац болон реципиентийн урт хугацааны амьдрах чадварыг тодорхойлж, HLA антигены тохироо, de-novo anti-HLA эсрэгбие, дархлаа дарангуйлах эмчилгээ суулгацын тавиланд хэрхэн нөлөөлж буйг судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгаанд 2006 оноос 2014 оны хооронд УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгасан 70, бусад оронд бөөр шилжүүлэн суулгасан 40, нийт 110 тохиолдлыг хамруулав. Судалгааг 2014-2015 онд УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг, Эд нийцэл молекул биологийн лабораторийг түшиглэн, тохиолдолд суурилсан дескриптив судалгааны загвараар гүйцэтгэлээ. Донор, реципиентийн HLA-A-B-DR антигеныг PCR-SSP ДНХ тайпинг, ийлдсэнд anti-HLA эсрэгбиеийг Single Antigen bead ашиглан урсгал эс тоолох аргаар тус тус тодорхойллоо. Дархлаа дарангуйлах эмчилгээний үр дүнг харьцуулан судлахдаа Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын хамтарсан судалгааны асуулгаар мэдээлэл цуглуулан, реципиентүүдийн гадаадад бөөр шилжүүлэн суулгасан, Симулект бэлтгэл эмчилгээ бүхий дархлаа дарангуйлах гурвалсан эмчилгээ хэрэглэсэн эмчилгээний бүлэг I, 2006-2009 онд УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгасан, Алемтузумаб бэлтгэл эмчилгээ бүхий кальцинеирин саатуулагчийн дархлаа дарангуйлах дан эмчилгээний бүлэг II, 2010-2013 онд УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгасан, Алемтузумаб бэлтгэл эмчилгээ бүхий дархлаа дарангуйлах гурвалсан эмчилгээний бүлэг III гэж бүлэглэн дархлаа дарангуйлах такролимус эмийн агууламжийг EMIT, бусад ерөнхий хяналтын шинжилгээнүүдийг бүрэн автомат анализатораар тодорхойлон эмчилгээний бүлгүүдийг харьцуулан судаллаа. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS-17 программаар, статистик р утгыг McNemar болон Kaplan Meier цэгнүүрээр үнэлэв.
Судалгааны үр дүн
УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгасан 70 тохиолдлын өвчтөний амьдрах чадвар
85.7% (n=60), суулгацын амьдрах чадвар
74.3% (n=52) тус тус байв. Харин 5 жилийн амьдрах чадварыг 34 реципиентэд тодорхойлоход өвчтөний амьдрах чадвар
85.3% (n=27), суулгацын амьдрах чадвар
67.6% (n=23) тус тус байлаа.
Дээрх 70 тохиолдолд донор, реципиентийн HLA-A-B-DR тохироог тодорхойлоход
81.4% (n=57)-д нь HLA антиген 50% хүртэл буюу харьцангуй сайн тохироотой байлаа. Суулгацын болон реципиентийн амьдрах чадвар нь HLA-A-B-DR локусын 0-1, 2-3, 4-6 антиген тохироогүй бүлгүүдэд статистик магадлал бүхий ялгаатай байна (p<
0.05). Тохироогүй антигены тоо нэмэгдэх тусам суулгац ажиллагаагүй болох, реципиент нас барах эрсдэл нэмэгдэж байна.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа anti-HLA class II (p=
0.001) ялангуяа anti-DQ эсрэгбие үүсч суулгацын тавиланд шууд сөргөөр нөлөөлж байв. De-novo anti-HLA class II эсрэгбие нь суулгацын амьдрах чадварт шууд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдлоо (p=
0.008).
Бөөр шилжүүлэн суулгасан 96 тохиолдлын 52 (
54.1%) нь дархлаа дарангуйлах стандарт гурвалсан эмчилгээ (такролимус + MMF + стероид) хэрэглэж байна. Ийлдсийн креатинин эхний 2 жилийн хугацаанд эмчилгээний бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=
0.001) байсан бөгөөд бүлэг I-ийн үр дүн бүлэг III-тай ойролцоо (p>
0.05) буюу Монголд шилжүүлэн суулгаж буй бөөрний үр дүн сайжирч байгаа нь ажиглагдлаа. Эмчилгээний 3 бүлэгт цусны цагаан эс, улаан эс, С урвалж уураг, глюкоз, холестерол статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<
0.05). Цусан дахь такролимусын дундаж агууламж эмчилгээний бүлгүүдэд ялгаатай байлаа (p=
0.009).
Дүгнэлт
1. Бөөр шилжүүлэн суулгалтын үр дүн нь эдийн тохирооны их бүрдлийн HLA-А-В-DR антигены тохироотой шууд хамааралтай байна (p<
0.05).

2. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа үүсэх de-novo anti-HLA II, ялангуяа de-novo anti-DQ эсрэгбие үүсэх нь (p=
0.001), суулгацын тавиланд сөргөөр нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг болж байна (p=
0.008).

3. Манай орны нөхцөлд такролимус, MMF, стероидын стандарт гурвалсан дархлаа дарангуйлах эмчилгээ илүү үр дүнтэй байна (p<
0.05).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 311
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :