Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үеийн эмчилгээний үр дүн, генийн полиморфизмын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3316
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : УАБӨ, системийн кортикостероид, цацлагын кортикостероид, амьдралын чанар, АСЕ ген, β2-адренорецепторын ген

Аннотаци

Уушгины Архаг Бөглөрөлт Өвчин (УАБӨ) нь элбэг тохиолддог, амьсгалын замын агаарын урсгал тогтвортой алдагддаг архаг явцтай урьдчилан сэргийлэгдэх, эмчлэгдэх боломжтой эмгэг юм. Энэ өвчний үед хорт хий, тоосонцорын нөлөөгөөр амьсгалын зам, уушгинд үүсэх архаг үрэвслийн улмаас агаарын урсгалын алдагдал даамжрах хандлагатай байдаг. Хэсэг газрын болон системийн үрэвсэл нь УАБӨ-ий эмгэг жамын үндсэн механизм болдог. УАБӨ үүсэхэд тамхи татах, хөдөлмөрийн нөхцөл, агаарын бохирдол хийгээд, нийгэм эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлөхөөс гадна, удамшлын хүчин зүйлс, тухайлбал АСЕ, β2 адренорецепторын генийн полиморфизм нь амьсгалын замын бөглөрлийг үүсгэж, уушгины уян хатан чанар буурахад нөлөөлдөг тухай судлагдсан байдаг. Уушгины агаар дамжилтын үзүүлэлтүүд үе үе цочмог мууддаг бөгөөд үүнийг сэдрэл гэнэ. УАБӨ-ий сэдрэл нас барах эрсдэлийг нэмэгдүүлж, уушгины үйл ажиллагаа, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг бууруулдаг байна. Сэдрэлийн үед үрэвсэл өндөр идэвхтэй байдаг тул гуурсан хоолойг өргөсгөх эмчилгээний зэрэгцээ системийн кортикостероид хэрэглэх талаар GOLD-ийн удирдамжинд заасан байна.
Зорилго: УАБӨ-ий сэдрэлийн үеийн эмчилгээний үр дүнг үнэлж, УАБӨ-ий үед ACE ген болон β2 адренорецепторын генийн полиморфизмыг судлах
Аргачлал: Бид ШУГТЭ-ийн Уушги судлалын тасагт 2011-2014 онд УАБӨ-ий сэдрэл оноштой хэвтэн эмчлүүлсэн 120 өвчтөн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 70 хүнийг хамруулав. Генийн полиморфизмын шинжилгээг АШУҮИС-ийн Молекул Биологи, Удам зүйн тэнхимийн сургалт судалгааны лабораторид хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдагсдыг санамсаргүй аргаар 3 бүлэгт хувааж, I бүлэгт богино хугацааны үйлдэлтэй β2-агонист Вентолин (200 мкг)-ыг системийн кортикостероид Преднизолоны (50 мг/хоног) хамт n=40, судсаар, II бүлэгт β2-агонист Вентолиныг (200 мкг) ингаляцийн кортикостероид Будесонид (Френолин)-ын хамт (1200 мг/хоног), n=40, цацлагаар, III бүлэгт β2-агонист Левалбутерол (1.25 мг) ба кортикостероидын суспензи Будесонид
0.5 мг агуулсан бэлдмэл Будесалыг (2 мг/хоног), n=40, небулайзераар тус тус хэрэглэв. Эмчилгээний үр дүнг эмнэлзүйн шинж тэмдэг, уушгины агааржилтын үйл ажиллагаа, 6 минут алхуулах сорил ба амьдралын чанарын Георгийн асуумжийн оноогоор үнэллээ.
Үр дүн: Системийн кортикостероидын бүлэгт ХАГЭ1
4.6; УХАБ
7.9 пунктээр; 6 минут алхах зай
88.1 метрээр; амьдралын чанарын нийт үнэлгээ
14.3 оноогоор тус тус сайжирсан (p=
0.001). Френолин хэрэглэсэн бүлэгт ХАГЭ1
4.0; УХАБ
8.3 пунктээр; 6 минут алхах зай
87.2 метрээр; амьдралын чанарын нийт үнэлгээ
10.4 оноогоор тус тус сайжирсан (p=
0.001). Будесал хэрэглэсэн бүлэгт ХАГЭ1
4.9; УХАБ
8.5 пунктээр; 6 минут алхах зай
100.3 метрээр; амьдралын чанарын нийт үнэлгээ
12.9 оноогоор тус тус сайжирсан (p=
0.001). ACE ген тохиолдлын бүлгийн хүмүүсийн
51.43%-д инсерци/инсерци,
41.43%-д инсерци/делеци,
7.14%-д делеци/делеци генотиптэй байв. Хяналтын бүлгийн хүмүүсийн
47.14%-д инсерци/инсерци,
47.14%-д инсерци/делеци,
5.72%-д делеци/делеци генотип тус тус тодорхойлогдов. ADRB2 генийн Гли16, Глн27 аллель, гомозигот Гли16 (
47.14%), гомозигот Глн27 (
55.71%) генотип болон Гли/Гли16+Глн/Глн27, Гли/Гли16+Глн/Глу27 гаплотипүүд тохиолдлын бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад өндөр давтамжтай тохиолдож байна.
Дүгнэлт: УАБӨ-ий сэдрэлийн үед кортикостероидыг тарилга, цацлага, утлагаар хэрэглэхэд эмчилгээний 3 бүлэгт ижил үр дүнтэй байна. Кортикостероидыг цацлага, утлагаар хэрэглэхэд кортикостероидын системийн гаж нөлөө бүртгэгдээгүй. Иймд, УАБӨ-ий хүнд бус сэдрэлийн үед кортикостероидыг тарихын оронд цацлага, утлагаар хэрэглэх нь гаж нөлөөнөөс зайлсхийх эмнэлзүйн ач холбогдолтой байна.
УАБӨ-тэй болон эрүүл бүлэгт АСЕ генийн хэлбэршлийн ялгаа ажиглагдсангүй. β2 адренорецепторын генийн тодорхой хэв шинжүүд нь УАБӨ-д өртөмхий байдал бий болгож байна. Тухайлбал, β2-адренорецепторын генийн Гли16, Глн27 аллель, гомозигот Гли16, гомозигот Глн27 генотип болон Гли/Гли16+Глн/Глн27, Гли/Гли16+Глн/Глу27 гаплотип УАБӨ-тэй хүмүүст эрүүл хүмүүстэй харьцуулахад өндөр давтамжтай тохиолдож байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 345
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :