Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үндэстний соёлын өөрийншил орчин үеийн асуудал болох нь (Монголын жишээн дээр).



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2938
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Үндэстэн, үндэстний соёл, соёлын онцлог, өөрийнхөөр орших, ижилсэл, идентичность, соёлын олонлог, иргэншил, орчин үеийн Монгол.

Аннотаци

Үндэстний соёлын өөрийншил (national cultural identity, национально-культурная идентичность)-ийн утга учрыг задлан шинжлээд улмаар өөрийн соёлыг өвлөн эрхэмлэх Монгол үндэстний өөрийншил, идентичностийг ерөнхийд нь тодорхойлохыг зорьсон уг ажил нь гурван бүлэгтэй, найман зүйлээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт орчин үеийн конструктивизмын онол методологи дээр тулгуурлан өөрийншил, үндэстний өөрийншлийн утга учрыг шинжлээд үндэстний соёлын идентичностийн онол арга зүйн асуудлуудыг авч үзсэн болно. Үндэстний өөрийншлийг үзэх үндсэн хандлагуудыг задлаж түүний бүрэлдэн тогтох үе шат, хувь хүний ба ниийгмийн түвшин, когнитив ба аффектив тал бүрдэл, гол элемент, динамик шинж зэргийг нягтлав.
Хоёрдугаар бүлэгт глобализаци, даяаршлын өнөө үед тулгамдаж буй үндэстний өөрийншлийн хямрал, соёлын олонлог (мультикультурализм ), иргэнлэг нэгдсэн үндэстэн, соёлын диалог зэрэг нэн чухал асуудлыг задлаад түүхэнд тавигдсан үндэстний өөрийншлийн утгыг тайлах гол гурван асуултыг нэгтгэн үзэв.
Гуравдугаар бүлэгт Монголын үндэстний соёлын өөрийншил нь түүхэн хөгжилд хэрхэн өөрчлөгдөж ирсэн мөн түүнийг үндэс, гол элемент, онцлог шинжээр нь тодорхойлоод цаашид судлах чиглэлийг гаргав.
Хувь хүн өөрийгөө үндэстэнд хамрагдаж байгааг мэдрэн ухамсарлаад нийгэмд өөрийнхөө утгыг ухаарах – национальная идентичность, national identity-г “үндэстний өөрийншил” хэмээн үзэж Монгол орныг үндэстний өөрийншлийн үзэл баримтлалаар дамжин судлах явдал шинлэг болоод цаашид түүх, философи, сэтгэлзүй, социологи, улс төр судлал ба бусад шинжлэх ухааны зааг дээр нарийвчлан судлах болсон өнөө цаг үед Монголын нэгдсэн үндэстний үзэл санааг нэн тэргүүн болсныг үзээд Монголын үндэстний нэгдэл нягтралыг бэхжүүлэх ач холбогдолыг орчин үеийн конструктивист онолоор үндэслэлийг гаргав.
Өөрийн үндэстний соёлын өөрийншил, идентичность-д суурьлан Монгол үндэстний эрх ашиг, цаашдын хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлж Монгол орны аюлгүй байдал, тусгаар тогтнол бэхжүүлэхэд ач холбогдолтой болох санааг дэвшүүлэн тавив.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 258
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :