Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нөхөн үржихүйн насны эмэгтэйн бэлгийн зарим даавруудыг тодорхойлсон нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2940
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Фолликул идэвхжүүлэгч даавар, лютейнжүүлэгч даавар, пролактин, эстрадиол, прогестрон, тестостерон

Аннотаци

Сүүлийн жилүүдэд улс орны хөгжил нь хүн амын сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа хэдий ч эрүүл мэндэд олон сөрөг үр дагавар үзүүлж байна. Хэт хотжилт, хүн амын хөдөлгөөний хомсдол, ажил амралтын дэглэм өөрчлөгдөх, эрүүл бус хооллолт, хүрээлэн байгаа орчны бохирдол, нийгмийн болон бие сэтгэлийн архаг стресс, эрхтэн тогтолцооны архаг өвчлөл зэрэг олон шалтгаанаас эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ихээхэн өөрчлөгдөж хэт таргалалт, дотоод шүүрлийн болон дархлааны эмгэг өөрчлөлт тохиолдох нь нэмэгдэж эх барих-эмэгтэйчүүдийн шинжлэх ухааны дотоод шүүрэл судлалын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн судлалын үндсэн зорилго нь нөхөн үржихүйн тогтолцооны дааврын үйл ажиллагааны алдагдал түүнтэй холбоотой үүссэн эмгэгийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрт илрүүлж, эмчлэх, тусламж үзүүлэх, дааврын тэнцвэрт байдлыг сэргээх, эмчлэх, дахилт болон хүндрэлээс сэргийлэхэд оршино.
Бэлгийн дааврын өөрчлөлтийг үнэлэхэд бэлгийн даавруудын хэвийн хэмжээг биений юмны мөчлөгийн үе шатаар тодорхойлох шаардлагатай байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын хэвийн лавламж үзүүлэлтийг боловсруулж эмэгтэйчүүдийн практик үйл ажиллагаанд ашиглах шаардлагатай байгаа учир энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна.
Зорилго:
Улаанбаатар хотын нөхөн үржихүйн насны харьцангуй эрүүл эмэгтэйн бэлгийн дааврын хэвийн хэмжээг БЮМ-ийн мөчлөгийн үе шатаар тогтоож, харьцуулан дүгнэж лавламж үзүүлэлт гаргах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгааны арга ба загвар: Судалгааг аналатик судалгааны нэг агшингийн аргаар 2010-2013 оны хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хамрах хүрээ ба түүвэр:
Судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч нөхөн үржихүйн (18-35) насны эмэгтэйчүүдээс эмнэлзүйн хувьд харьцангуй эрүүл, энэхүү судалгаанд хамрагдаж болохуйц шалгуур хангасан 425, өндгөвч уйланхайрах хам шинж эмгэгтэй 62 эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан.
Үр дүн:
1. Нөхөн үржихүйн насны харьцангуй эрүүл эмэгтэйн фолликул идэвхжүүлэгч даавар фолликулын эрт үед
4.65±1.65 mIU/ml, фолликулын хожуу үед 8±
3.47 mIU/ml, өндгөн эс гадагшлах үед
9.97±
3.16 mIU/ml, шар биеийн дунд үед
3.85±1.22 mIU/ml, лютейнжүүлэгч даавар фолликулын эрт үед
6.42±
3.30 mIU/ml, фолликулын хожуу үед
10.46±
4.95 mIU/ml, өндгөн эс гадагшлах үед
26.80±
9.56 mIU/ml, шар биеийн дунд үед
4.93±1.35 mIU/ml, пролактин даавар фолликулын эрт үед
14.12±
3.44 нг/мл, фолликулын хожуу үед
15.61±
5.82 нг/мл, өндгөн эс гадагшлах үед
17.92±
3.92 нг/мл, шар биеийн дунд үед
19.14±
3.07 нг/мл, эстрадиол даавар фолликулын эрт үед
50.00±
15.49 пг/мл, фолликулын хожуу үед
202.59±
64.87 пг/мл , өндгөн эс гадагшлах үед
52.06±
11.93 пг/мл, шар биеийн дунд үед
139.79±
24.27 пг/мл, прогестрон даавар фолликулын эрт үед
0.42±
0.07 нг/мл, фолликулын хожуу үед
5.65±
0.59 нг/мл, өндгөн эс гадагшлах үед
5.94±
0.59 нг/мл, шар биеийн дунд үед
16.82±
5.68 нг/мл, тестостерон даавар фолликулын эрт үед
0.7±
0.27 нг/мл, фолликулын хожуу үед
0.56±
0.21 нг/мл, өндгөн эс гадагшлах үед
0.58±
0.17 нг/мл, шар биеийн дунд үед
0.59±
0.18 нг/мл төвшинд байлаа.

2. Нөхөн үржихүйн насны харьцангуй эрүүл эмэгтэйн дааврын дундаж үзүүлэлт энэхүү насны бүлэгт хамаарч өөрчлөлт илэрсэнгүй (p>
0.05). Биений юмны мөчлөгийн үе шатнаас хамаарч бэлгийн дааврын дундаж үзүүлэлт өөрчлөгддөг болох нь тогтоогдлоо (p<
0.001).

3. Өндгөвч уйланхайрах хам шинжийн үед лютейнжүүлэгч даавар, тестостерон, пролактин, эстрадиол дааврын төвшинд гүнзгий өөрчлөлт илэрдэг болох нотлогдлоо (p<
0.05).
Дүгнэлт
Нөхөн үржихүйн насны эмэгтэйн гонадотропин, стеройд дааврын дундаж үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийг эрт илрүүлж оношлох, эмчилгээний хяналт хийхэд эмнэл зүйн болон суурь судалгааны ажилд ашиглах үндсэн хэрэглэгдэхүүн болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 340
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :