1. Нийслэлийн насанд хүрсэн хүн амд хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт болон санхүү, хүн хүчин, багаж тоног төхөөрөмжийн нөөц, стационар, амбулатори, параклиникийн оношлогоо, эмчилгээний чадамж, эмч, эмнэлгийн ажиллагсдын ёс зүй, зан үйл, үйлчилгээний соёлын төлөвшлийн өнөөгийн түвшин нь иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Нийслэлийн хоёрдогч шатлалын эмнэлгийн үйл ажиллагааг үнэлэх санхүү, хүн хүчин, багаж, тоног төхөөрөмжийн нөөц, стационар, амбулатори, параклиникийн тусламжийн 46 ерөнхий шалгуур үзүүлэлтийг боловсруулав.
2. Нийслэлийн насанд хүрсэн хүн амын хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд макро орчны хүчин зүйлээс улс орны хөгжлийн хэлбэр, улс төрийн чиг баримжаа, макро эдийн засгийн болон эрүүл мэндийн бодлого эерэг нөлөөлж, ажилгүйдэл, ядуурал, шилжих хөдөлгөөн, амьдрах орчин, амьжиргааны түвшин, хүнсний хангамж нь өвчлөлтэй шууд хамааралтай байна. Микро орчны хүчин зүйлээс эрүүл мэндийн төсөв, багаж тоног төхөөрөмжийн хангамж, оношлох чадамж, үйлчилгээний адил тэгш байдал, үйлчлүүлэгч, үйлчлэгчийн хамтын ажиллагаа сул байгаа нь эмнэлгийн тусламжийн чанарт сөрөг нөлөөлж байна.
3. Нийслэлийн насанд хүрсэн хүн амд үзүүлэх хоёрдогч шатлалын эмнэлгийн өөрчлөлт шинэчлэлийг тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр хийх шаардлага бий болсон байна. Өөрчлөлт шинэчлэл хийх чиг хандлагатай уялдуулан тусламж, үйлчилгээний чанарыг хөгжүүлэх стратегийн бүтэцийн загварыг боловсруулав.